Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн даргын баталсан сургалт зохион байгууллаа.

Уг хөтөлбөрийн дагуу 2026 онд төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах Баянзүрх дүүрэгт хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлдэг 45 аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, менежер, дотоод хяналт хариуцсан ажилтнуудыг хамруулан 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын сургалтын танхимд зохион байгууллаа.

Сургалтаар Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хэрхэн хангуулах, бүтээгдэхүүний шошгололт, хадгалалт, түүнд тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгч үүсч болзошгүй эрсдлээс хэрхэн сэргийлж ажиллах талаар зөвлөгөө өглөө.