“ДЭЛХИЙН АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ӨДӨР”
2 цагийн өмнө

Аутизмын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх энэхүү өдөр нь жил бүрийн 4-р сарын 2-ны өдөр болдог ба аутизмтай хүмүүсийн талаархи нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, тэднийг хүлээн зөвшөөрөх, оролцоог нь дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Энэ жилийн уриа болох “Зорилго бүрийг алхам алхмаар” нь хүүхэд бүрийн анхны алхмыг чиглүүлэн, тэдний хөгжлийн замд урам зориг өгөхийг зорьж байна.
Энэхүү өдрийн ач холбогдол:
• Аутизмын талаарх зөв мэдээллийг олон нийтэд түгээж, буруу ойлголт, хэт ерөнхий дүгнэлтээс зайлсхийхэд тусалдаг.
• Эцэг эх, асран хамгаалагчид аутизмын талаар илүү нарийн ойлголттой болж, эрт оношилгоо болон дэмжлэгт анхаарал хандуулах боломжтой болдог.
• Гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулж, хүүхэд бүрийн онцлогийг хүндэтгэн хөгжүүлэх орчныг бүрдүүлдэг.
Аутизмтай хүмүүсийн талаарх нийгмийн ойлголтыг зөв чиглүүлэх, тэднийг илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөх, хамтдаа хөгжих боломжийг бий болгоход чиглэсэн өдөр билээ.
Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаа нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 1.1 хувь буюу 14.6 мянга нь хүүхэд байна. Энэ хүүхдүүдээс 2395 хүүхэд нь аутизм оношоор хөгжлийн бэрхшээл тогтоогдсон байдаг.
Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэгээр оношлогдсон хүүхдийн тоо тогтмол өсөж байна. 2022 онд 1725 хүүхэд аутизмын оноштой байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 2395 хүүхэд аутизм оноштой байгаагаас нийслэлд 1765, орон нутагт 630 хүүхэд тус тус байна.
Гэвч эдгээр тоо бодит байдлыг бүрэн илэрхийлэхгүй байх магадлалтай. Учир нь энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хурлаар орж онош тодорхойлуулсан хүүхдийн тоо юм.







Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ80955877