Цагдаагийн байгууллагад энэ сарын 01-ний 22 цагийн орчимд иргэн “М”-ээс “Бусдад хутгалуулсан” гэх гомдол иржээ.

Иргэн “М" нь өнгөрсөн гуравдугаар сарын 20-21-нд шилжих шөнө бусдад хутгалуулсан, хутгалсан хүнээ хараагүй гэх тайлбар, мэдүүлэг урьдчилсан байдлаар өгөөд байгаа аж.

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст материалжуулан шалгаж байна.