Аюулын харанга дэлдэх хэмжээнд очсон “халдвар”
2014/07/28
-Манай улсад гепатитаар өвчилсөн 70,2 хүн нас баржээ-
ДЭМБ-ын чуулга уулзалтаар жил бүрийн 07 дугаар сарын 28-ны өдрийг Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.
Уг өдрийг манай улс 2011 оноос эхлэн тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил “Гепатит өвчний талаар дахин эргэцүүлж бодоцгооё” гэсэн уриан дор үйл ажиллагаа зохион байгууллаа.
Иргэдийн вируст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, өвчний хяналт, эрт илрүүлэлт, сэргийлэлтийг сайжруулах, В вируст гепатитын вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий дахины вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд хүн бүрийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаа гэдгээ мэргэжлийнхэн хэлэв.
Манай улс В, С вируст гепатит өвчний тархалт өндөртэй орны тоонд ордог төдийгүй вируст гепатитын хүндрэл, элэгний архаг өвчлөл, хатуурал, хавдрын түвшин жилээс жилд нэмэгдэж, вируст гепатиттэй тэмцэх, сэргийлэх, архаг гепатиттэй болон вирус тээгчдийг эмчлэх асуудал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна гэлээ.
2012 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 10 хувь нь хепатит В, 11 хувь нь хепатит С вирүстэй гэсэн судалгаа гарсан. Мөн элэгний хавдараас болж нас барагсдын тоогоор дэлхийд дээгүүр байрт орж байгаа юм. Учир нь ДЭМБ-аас гаргасан дундаж тоо нь 100 мянган хүн тутамд 9 хүн элэгний өвчлөлөөр нас бардаг гэж байдаг бол манай улсад 70,2 хүн нас барж байгаа нь харамсалтай. Элэгний хавдарыг бий болгодог хепатит В, С, D вирусээр өвчлөөд удсан тохиолдолд эмчилгээ хийхэд хэцүү. Мөн халдвар аваад эхний үедээ ямар ч шинж тэмдэггүй байдаг учир эрт оношлуулан таарсан эмчилгээгээ хийн эдгэрэх боломжтой байдаг аж.
Халдах зам нь ерөнхийдөө ХДХВ-тэй төстэй буюу бэлгийн замаар, эхээс урагт, цусаар халдварладаг. Тиймээс шивээс хийлгэх, чихээ цоолуулах гэх мэт арьс салстыг гэмтээх зүйл хийлгүүлж байгаа бол ариутгал халдавгүйжүүлэлтийг шалгах хэрэгтэй. Мөн элэгний В вирүсийн вакциныг ХӨСҮТ-д хийдэг гэдгийг уншигч та бүхэн санах нь зүйтэй.
-Халдвартай эхээс хүүхдэд төрөх явцад халддаг-
В, С вируст гепатитын халдвартай хүмүүсийн ихэнх нь халдвар авсан эсэхээ мэддэггүй. Ялангуяа гепатитын В вирусын халдвартай эхээс төрсөн хүүхдэд халдвар дамжих эрсдэл өндөр байдаг байна. Халдвар авсан нярайн 90 орчим хувьд нь халдвар архагшиж, элэгний хатуурал, хавдар болох магадлал өндөр байдаг аж.
Гепатит нь элэгний 9 төрлийн вирусаар үүсгэгддэг элэгний үрэвсэлт өвчин юм. Эдгээрээс А, В, С, D, E зэрэг вирусууд зонхилон өвчлөл үүсгэдэг байна. Өвчний явц, үр дагавар, хүн амыг олноор хамарсан өвчлөл үүсгэх шинж чанараараа дээрх 5 төрлийн вирус өөр хоорондоо ялгаатай.
Элэгний А, Е вирус нь бохирдсон ундны ус, хүнсний бүтээгдэхүүн, бохир гараар, В, С, D вирусууд нь халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, бусад биеийн шингэн, ариутгаагүй эмнэлгийн багаж хэрэгсэл, /зүү, тариур/ зэргээр дамжин халдварладаг. Түүнчлэн В вирус нь халдвартай эхээс хүүхдэд төрөх явцад, гэр бүлийн халдвартай гишүүнээс хүүхдэд, мөн бэлгийн замаар тус тус халдварладаг ажээ.
Хурц хэлбэрийн гепатитын халдвар нь арьс салст шарлах, шээс өтгөрөх, халуурах, бөөлжих, огих, хэвлийгээр өвдөх зэрэг шинжээр илэрдэг. Харин В, С вируст гепатит нь элэгний хатуурал, хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог байна.
-Урьдчилан сэргийлэх арга-
Гепатит өвчнөөс маш энгийн аргуудаар урьдчилан сэргийлэх боломжтой. Хамгийн энгийн арга нь гараа тогтмол угааж хэвших бөгөөд ингэснээр гепатитын халдвараар өвчлөх эрсдэл 40-60 хувь буурдаг аж.
Мөн А, В вируст гепатитын халдварын эсрэг вакцин хийлгэх, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх, ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах, цус, цусан бүтээгдэхүүний хяналт, шинжилгээг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэг удаагийн эсвэл ариутгасан багаж хэрэгсэл хэрэглэх, бэлгийн аюулгүй харьцааг эрхэмлэх /бэлгэвч хэрэглэх, бэлгийн хавьтагчдын тоог цөөрүүлэх гэх мэт/, судсаар эм тариа хэрэглэгчдийн аюулгүй хэрэглээний дадлыг сайжруулах, шивээс хийлгэх, чих цоолох, гоо сайхны мэс ажилбар хийлгэх зэргээр арьс, салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаас зайлсхийх зэргээр өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд зөвлөлөө.
-Бага насны хүүхдийн 5-11 хувь нь В вирусын архаг тээгч болох нь тогтоогджээ-
Манай улс уг өвчнийг 1952 онд албан ёсоор бүртгэж авсан бөгөөд 1962 онд өвчлөлийн оргил үе байсан гэнэ. 10 мянган хүн амаас 331 хүн өртөж, байсан бол сүүлийн 10 жилийн хугацаанд 10 мянган хүн амд 30 промиль хүртэл буурчээ. Нийт вируст гепатитын 85 орчим хувийг А, 10 орчим хувийг В, 2 хувийг С вируст гепатит тус тус эзэлсэн байна.
Харин 2005-2011 онд Улаанбаатар хот болон өвчлөл өндөртэй зарим аймгуудыг сонгон авч, А вируст гепатитын эсрэг вакцинаар 49,303 хүүхдийг дархлаажуулсан бөгөөд 2012 оноос эхлэн шинээр мэндэлсэн хүүхэд бүрийг 1 нас 2 сартайд болон 2 настайд нь А вируст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулжээ.
А вируст гепатитаар өвчлөгсдийн зонхилох хувийг 9 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлдэг бол цочмог В вируст гепатитаар 20-29 насныхан, С вирусаар 30-аас дээш насныхан ихэвчлэн өвчилдөг байна.
В вируст гепатитын эсрэг дархлаажуулалт эхлэхээс өмнө манай орны хүн амын 80 хувь нь халдвартай байсан бөгөөд насанд хүрэгчдийн 15-20 хувь, бага насны хүүхдийн 5-11 хувь нь В вирусын архаг тээгч болохыг судлаачид тогтоожээ.
1991 оноос В гепатитын вакциныг үндэсний өргөн дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлснээр 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд элэгний В вирус тээгчийн тархалт 0,53 хувьд хүрчээ. Энэ нь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс дэвшүүлсэн “Дархлаажуулалтад хамрагдсан 5 хүртэлх насны хүүхдийн дунд тохиолдох элэгний В вирусыг тээгчийн тархалтыг 2 хувиас бууруулах” зорилт тавьсан байна.
Х.Даваа
Зочин · 2014/07/30
bi b virustai.hiisver hiilgej huuhedtei bolson.tegeheer huuhed maani bas b virustai gesen ug u oilgosongui.ug ni turuud 24 tsagiin dotor b virusiin esreg vaktsin hiisen,davtan ch hiisen bolohoor sanaa zovohgui bsan yuumsan.unen yum bichmeer bnaa.hunii setgel sanaa uimuuleh hereg bn u.herev ehees halddag yum bol yagaad vaktsin udaa daraa hiigeed bsan yum be..medeh hun bval hariulj ugnu uu
Zochin 1 · 2014/07/30
Ene sedviig bichsen hund talarhaj ba.
Zochin 1 · 2014/07/30
Ene sedviig bichsen hund talarhaj ba.
Zochin 1 · 2014/07/30
Tur zasag, eruul mendiin yam yaraltai kompanit arga hemjee avahgui bol haldvar uvchilul ulam gazar avch ba. Eruul hun barag baihgui bolj ba shuu. Mongoloos irsen buh nasnii humuus frantsad elegnii shinjilgee uguhud tolgoi daraalan B C D virustai baigaa ni setgel uvtguj ba. Ard tumendee unegui elegnii virus elruuleh shinjilgee hiih heregtei yum shig sanagdah yum.
Зочин · 2014/07/29
Зочин · 2014/07/29
Зочин · 2014/07/29
Зочин · 2014/07/29
Хариуцлагатай төрийн үед харин ч сайхан байж дээ. Бид ямар сайхан эрүүл хүнс идэж өслөө. Одоо бүх хүнс найдваргүй дандаа хужаа. Мах сүү хүртэл адил. Бүх малчид хужаагаас орж ирсэн ивамокоор малаа тарьдаг гээд л бод
Зочин · 2014/07/29
АЛТАНХУЯГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАЛДВАРТ ӨВЧИНД ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАХ БИШ. МАЛЫН ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРЧИХААД БАЙХАД ВАКЦИН БАЙХГҮЙ ГЭЭД СУУГААД БАЙДАГ, УДАЖ УДАЖ ВАКЦИН НЬ ИРЭХЭЭР ХӨЛДСӨН ГЭЭД ХЭДЭН АЙМАГ ДАМНУУЛАН ТАРХААДАГ ХАРИУЦЛАГАГҮЙ ТӨР ЗАСАГТАЙ БОЛОХООР АЙДАСТАЙ Л БАЙХ ЮМ.
Зочин · 2014/07/29
Үнэндээ гадуур хоол идэхээс ч айдаг.Аяга таваг,хоол унданд хэрэглэж байгаа хүнс баталгаатай биш.
Зочин · 2014/07/29