Ахлах сувилагч нарын мэргэжлийн ур чадвар, удирдлагын чадавхыг дээшлүүлэх зорилгоор “Ахлах сувилагчийг чадавхжуулах” сургалт  зохион байгуулагдав.

Энэхүү сургалтыг СУ-ны доктор, дэд профессор В.Даваахүү удирдан явуулж, сувилахуйн удирдлага, чанар, аюулгүй байдал,  эмнэлзүйн хяналт,  манлайллын чиглэлээр зохион байгуулсан хэмээн Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлгээс мэдээллээ.