Төсвийг мөшгөе: Төв цэнгэлдэх хүрээлэн 105 сая төгрөгийн металл илрүүлэгч хаалгатай болно
2 цагийн өмнө

Урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан олон нийтийг хамарсан соёл урлагийн тоглолт, томоохон эвэнтүүд ТӨВ цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагддаг. Тэгвэл тус хүрээлэнд металл илрүүлэгч хаалга хэрэгтэй болжээ.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 27--ны өдөр www.tender.gov.mn сайтад Төв цэнгэлдэх хүрээлэн 105 сая төгрөгийн төсөвтэй металл илрүүлэгч хаалга худалдан авах тендерийн нээлттэй зарыг байршуулжээ.
Уг хаалгыг худалдан авах төсвөө өөрийн хөрөнгөөр шийдвэрлэнэ хэмээн тендерийн бичиг баримтдаа дурдсан байна. Харин тоо ширхэг алга нийт мөнгөн дүнгээ л бичжээ. Металл илрүүлэгч хаалга нь стандартаасаа хамаарч үнэ нь өөр, өөр байна. Тухайлбал, 2 сая 800 мянгаас 3 сая 500 гаруй мянган төгрөгийн үнэ ханштай байдаг аж. Тэгэхээр Төв цэнгэлдэх хүрээлэн 105 сая төгрөгөөр хэдэн хаалгатай болох гэж буй нь анхаарал татав.
Оролцогчийн нийлүүлэх бараа нь олон улсын холбогдох стандарт, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан болохыг нотлох зорилгоор дараах гэрчилгээг баримт бичигт ирүүлэхийг шаардана. Үүнд:
- SD FCC,ICES.pdf
- RPB-SC-18 COC
- NILECJ
- IEEE C95.1, C95.6, AIC
- ICNIRP
- FCC EMC COC
- EN 61000-6-1 & 6-3 C
- EN55022&EN55024 C
- ECAC EU
- ECAC COC_EC983132
- CSA - UL 3101-11993
- NIJ Conformance Letter_2020 гэх үзүүлэлтийг хангасан хаалга худалдан авах ажээ.
Холбоотой мэдээлэл:
Төсвийг мөшгөе: 10 аймгийн дулааны станц барих мөнгөөр хэн, хэн тоглов
Төсвийг мөшгөе: Ирэх онд тавигдах явган хүний болон дугуйн замын төсөвтэй танилц
Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?
Харьцуулалт: Сайд нарын төсөв өмнөх оныхоос өсжээ
Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ
Төсөв мөшгөе: Ерөнхий сайдын ажлын алба 5 тэрбумыг юунд зарцуулав
Төсвийг мөшгөе: Засаг даргын машиныг 150 сая төгрөгөөр & хогны машин 190 сая төгрөгөөр худалдан авна
Төсвийг мөшгөе: Ямар "тавилга" авах нь тодорхой бус ч 800 сая төгрөгөөр эд хогшилтой болно
Төсвийг мөшгөе: Боловсрол, шинжлэх ухааны яам үе үеийн сайд нарын хөргийг 76 саяар зуруулна
Төсвийг мөшгөе: 100 жилийн ойдоо зориулж хаягжилт, гадна хашааг 420 сая төгрөгөөр солино
Төсвийг мөшгөе: Цагдаагийн постыг 50 сая төгрөгөөр засварлана
Төсвийг мөшгөе: Гаалийн ерөнхий газар төсөвт суулгаагүй 2,8 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авна







Зочин · 59 минутын өмнө
SAWN80955877
Зочин · 1 цагийн өмнө
Параламентаа 2 танхимтай болгож Ард түмэн төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай дээд танхимд нь дүүрэг аймаг сум бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгч сонгож 4 жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг болох