Мопед, скүүтер, цахилгаан дугуйтай иргэд явган хүний замаар зорчсон зөрчил хамгийн их илэрчээ
өчигдѳр

Нийслэлийн хэмжээнд 86 цэгт 185 олон нийтийн цагдаа мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өнгөрсөн сараас хяналт тавьж өнөөдрийг хүртэлх хугацаанд 5,400 гаруй зөрчил илрүүлжээ.
Дээрх тээврийн хэрэгслүүдээр явган хүний замаар зорчсон 1,702, насанд хүрээгүй хүүхэд жолоодсон 697, зорчигч тээвэрлэсэн 1,197, явган хүний замаар гарахдаа хөтөлж яваагүй 833, зориулалтын бус газарт байрлуулсан 1,002 зөрчлийг тус тус илрүүлж, 560 мопедыг түр саатуулах хашаанд байршуулсан байна.
Мөн Замын цагдаагийн албаны гудамж замын хяналт шалгалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /А ангилалгүй/, эрхээ хасуулсан мотоцикл 63, мопед 82, суррон 111, нийт 256 зөрчлийг илрүүлж, түр саатуулан дүрмийн бус хөдөлгөөнд оролцсон 92 хүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 920 мянган төгрөгөөр торгожээ.
Скүүтер, мопед, суррон, цахилгаан дугуйгаар зорчихдоо мөрдөх зөвлөмж:
- Хамгаалалтын малгайг заавал зөв өмсөх,
- Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой байх,
- Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, урсгал сөрөхгүй, гэрлэн дохионы дүрмийг дагах,
- Скүүтер, мопед дээр давхар хүн суулгахгүй байх,
- Явган хүний зам дээр скүүтер, мопед болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслээр зорчихгүй байх,
- Скүүтер, мопед зэргийг зориулалтын газарт байрлуулах,
- Скүүтер, мопедыг 16 болон түүнээс дээш насанд хүрсэн иргэн жолоодно.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс







Зочин · 14 цагийн өмнө
SAWI80955877
зочин · өчигдѳр
Явган замаараа ч тайван явах нөхцөлгүй боллоо. Хэд хэдэн удаа дугуй скутерт дайруулах шахав. Цагдаа нар ажлаа хийж хуулиа хэрэгжүүлээч. чадахгүй бол бүүр хориглооч
Зочин · өчигдѳр
SEXSEER ZYGAATSAAD VANXANI BOOW XXOOD BOOB DOLOOX AL SEXSEER80955877