Засвар үйлчилгээний ажлыг наймдугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгохыг үүрэг болгов
2026/06/08

Улаанбаатар хотын Ерөнхий Менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр өнөөдөр Улаанбаатар хотын Ус, Дулаан, Цахилгаан, Мэдээлэл холбоо, Авто зам, Замын хөдөлгөөн, Үерийн далангийн ашиглалт хариуцсан байгууллагуудын удирдлагыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар 2026 онд хийгдэх төлөвлөгөөт засварын ажлуудын явцын мэдээлэлтэй танилцаж холбогдож шийдвэрүүдийг гаргаж, чиглэл болгов.
Тодруулбал, төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангаж, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлж, төлөвлөгөөт засварын ажлыг хугацаандаа чанартай хийж гүйцэтгэх, засварын үед хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг анхаарууллаа.
Мөн засвар үйлчилгээний ажлыг 2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд бүрэн хийж дуусгахыг үүрэг болгов.







Зочин · 2026/06/09
SAWN80955877
Зочин · 2026/06/08
DYYDLGR VBN MERGJLN VANAGLGCH TOMSGN DOLOOX URN.SHINEGENE AMSI80955877
Зочин · 2026/06/08
BOOB XXI TACHAANGUI SEXSDEED TSAGR SHAALTSI ZYGAATSAADXUCHINDEED BOOW XXI BOOW DOLOOJ80955877