“Эра модель” агентлагийн загвар өмсөгч Б.Сайнаа гэхээсээ илүүтэй "Учиртай гурав" уран сайхны кинонд тоглон олны танил болсон. Анх удаа дэлгэцийн бүтээлд тоглосон тэрбээр найруулагчийнхаа сэтгэлийг татсан гэдэг. Тиймээс ч киноны зураг авалт дуусмагц болзож эхэлсэн хосууд төд удалгүй гэр бүлийн амьдрал зохион хуримаа хийсэн. Түүний нөхрийг С.Билгүүн гэдэг. Хосууд охинтой болж байсан нь саяхан.

Хэдхэн сарын өмнө "Нуруу минь ачааллаа дийлэхээ болж байх шиг байна. Төрөх дөхсөний шинж байх даа. Жирэмсний сүүлийн сар яагаад ийм удаан юм. 2 жилийн өмнө энэ өдөр охиноо тээж байгаагаа мэдсэн. Тэгсэн одоо дахиад цүдийгээд л байж байдаг. Эмэгтэй хүн төрж хаширдаггүй гэж үнэн үг вэ" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлж байсан бүсгүй маань өнгөрсөн сарын 12-нд төрж хүүтэй болжээ.

"3900 гр мундаг бяцхан залуугийн ээж болж, манайх гэдэг айл ам бүл дөрвүүлээ боллоо. Ингээд хөөрхөн гүнж, ханхүүтэй болчихлоо. Одоо амьдралаас өөр юу хүсэх вээ, үрс минь л эрүүл байж жаргалтай өсөх болтугай" гэлээ. Түүний нөхөр " хүүтэй болсон сайхан хүү төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа. Чамдаа маш их хайртай" шүү хэмээн өөрийн сэтгэлийн үгээ онлайн ертөнцөөр илчилжээ.

Бүл нэмсэн хосууддаа эрүүл энх, аз жаргалыг уншигчдынхаа өмнөөс хүргье.

Д.Ана