Энэ сарын 8-19-нийг хүртэл цахилгааны хязгаарлалт хийхгүй хэмээн мэдэгдлээ
1 цагийн өмнө

Наадмын амралтын өдрүүдэд буюу маргаашнаас эхлэн энэ сарын 19-нийг дуустал цахилгаан хязгаарлахгүй гэж Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК-ниас мэдээлэв.
Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК-ниас өнөөдөр /20269.0.7.07/ цахилгаан хязгаарлаж, цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарийг танилцууллаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Аргүнт болон Партизан орчмоор 11:00-18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд засвар хийнэ. Мөн Төв аймгийн Баянцагаан суманд нийтээр нь 09:00-17:30 хүртэл цахилгаан хязгаарлах ажээ.
Харин өнөөдөр хуваарийн дагуу цахилгаан хязгаарлаж долдугаар сарын 8-наас эхлэн долдугаар сарын 19-н хүртэл цахилгааны хязгаарлалт хийхгүй юм байна.






