Зуны дэлгэр цаг ирэхээр урлаг, соёлынх нь амарчихдаг. Харин МУГЖ, Поп хатагтай, дуучин Б.Сарантуяа энэ зуныг тун завгүй өнгөрүүлж байна. Тэрбээр аялан тоглолтоо хөдөө орон нутгийн шүтэн бишрэгчдээ хүргэж байгаа билээ. Саяхан өөрийн цахим хуудаснаа гоолиг болсон зургаа нийтэлж шуугиулаад авсан.

Өчигдөр нэгэн нэртэй аавын, зүстэй хүүгийн хуриманд дуулах гэж Тэрэлжийг зорьжээ. "Би энд ирэх дуртай ... Дуулахаасаа өмнө жоол тухлаж амрая ..." хэмээн пост оруулахад цахим ертөнцийн 43 мянга найз нь түүнд "харагдах талаасаа ч гайхалтай, бодол санаа нь ч гайхалтай ер нь таны хувьд ярих юм байхгүй шүү та бол гайхалтай эмэгтэй. Амьдралд тань аз жаргалыг үргэлж хүсэж явдаг олон Монголчуудын тань нэг нь ...АМЖИЛТ. Улам л гоё болоод байх юм. Их л завгүй байх юм аа" гэжээ.

Харин түүний нэртэй аавын, зүстэй хүүгийн хурим нь дээр гэсэн үг нь фэнүүд нь таалагдсангүй, шүүмжлэл дагууллаа. Заавал нэртэй, зүстэй хүний юманд оролцоно айн, муухай байгаа шүү" хэмээн шүүмжийн үг чулуудсан байна.

Д.Ана