Урлагийн сайхан хосуудын тоог нэгээр нэмлээ гэх таатай мэдээг дуулгаж байсан хосууд бол дуучин "Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмаа, жүжигчин Бэкэ буюу Т.Билэгжаргал нар. Тэд хамтдаа найман жил амьдарсан бөгөөд хайрын билэгдэл болсон хөөрхөн охиндоо Б.Ундарга хэмээх нэрийг хайрласан. Бяцхан охин нь жаахан байхдаа рекламанд тоглож байсан өдгөө 2 настай.

Тэдний талаар сүүлийн үед салсан гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа больсон. Харин энэхүү яриа нь оргүй биш гэдэг нь батлагдлаа. Жүжигчин Бэкэ өөрийн инстаграмдаа "шинэ амраг"-тайгаа авахуулсан зургаа тавьж олонд цацлаа.

Жүжигчин залуугийн шинэхэн амраг нь фото модель Б.Энэрэл гэнэ.

 

 

 

 

 

Д.Ана