Ц.Мянганбаяр өөрийн овоглодог “Монгол газар”ХХК-ийг зориуд дампууруулах гэж байна
2014/08/07
Tатварын их хэмжээний өрөө төлөхгүйн тулд Ц.Мянганбаяр өөрийн овоглодог “Монгол газар”ХХК-ийг зориуд дампууруулах гэж байна
Янз бүрийн л хэрэг төвөгт орооцолдож ял сонсох дээрээ тулдаг Ц.Мянганбаяр энэ удаа мөн л Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт хууль бус алт олборлож, байгаль орчин сүйтгэсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шүүхэд очсон ч шүүх түүнийг 19 сая төгрөгөөр
торгоод өнгөрчээ. Мөнгөтэй хүн юу ч хийж, яаж л бол яаж хууль зөрчин шүүх, цагдаагийн амыг тагладаг жишээг яруу тодоор үзүүлж байгаа Ц.Мянганбаяр татварын их хэмжээний өр төлбөр, бусдад төлөх өрөө төлөхгүйн тулд насаараа овоглосон “Монгол газар” ХХК-иа зориуд төлбөрийн чадваргүй болсон мэтээр дампууруулах гэж байгаа бололтой.
Татварын алба ядарсан жижиг дунд бизнесийнхнийг гарах гарцгүй болтол дарамталж байгаад татвараа авдаг бол Ц.Мянганбаярын төлөх татварын өрийг төлүүлж чадалгүй 4-5 жил болж байна. Эндээс харвал нэг бол Ц.Мянганбаяр мэрэгшсэнийх, эсвэл Монголын татварын алба их мөнгөтэй ч, их өртэй хүний өмнө хүчгүй байгаагийнх.
Албаны эх сурвалжийн мэдээллээр Ц.Мянганбаяр татварт 6-7 тэрбум төгрөг, бас нийгмийн даатгалд хагас тэрбум төгрөгийн өртэй, Японы Иточу компанид 300 тэрбум төгрөгийн өртэй байна. Энэ их өрийг төлөхгүй байх хамгийн зөв гарц нь түүний хувьд дампуурсан болж жүжиг тавих аж. Гэвч энэ их мөнгөөр тэр юу хийсэн бэ гэдэг нь анхаарал татах асуудал. Ядаж л хотын төвд нэг тауэр босгочихсон бол ярих юм алга, харамсалтай нь тауэр байтугай тахир шонч босгоогүйг нь түмэн олон мэднэ.
Мөнгө агаарт хийсээд алга болдоггүй тул тэр их мөнгө хаа нэгтээ байж таараа. Хаана гэдгийг нь үрсэн, зарсан, тоглосон, тансагласан хүн нь л мэдэх байх. За мөнгөтэй хүн лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү? маньд ямар хамаатай. Гэвч тоглоом, хүүхэн хоёрт цацаж тансагладаг мөнгө татварт төлөх өрийг нь дарж байсан бол арай л шудрага санагдана.
300 гаран тэрбум төгрөгийн өрийг цайруулаад дампуурвал “Монгол газар” гэдэг нэр гайхалтай үнэ цэнийг түүнд бүтээнэ.
Удахгүй “Монгол газар”ХХК дампуурлаа зарлажээ гэвэл ивээн тэтгүүлдэг хэдэн янханууд нь л итгэж нулимс гаргах байх.
Зочин · 2014/08/12
Mongoliin alt mongold yu buteesen yum bol do****iin xansh 1900xurlee.alt mongold ymar ch nemer bolsongui.xairan 25n jil altaa samruulaad nemerguiee yduu yduu mongoloo
Зочин · 2014/08/08
Энэ сэтгүүлч ёс зүй үнэхээр алгаа..
Зочин · 2014/08/08