Фэйсбүүк хуудас эдүгээ дэлхийн 72 орны хэл дээр орчуулагдан хэрэглэгдэж байгаа бөгөөд монгол хэлний орчуулга одоогоор 90% тай байгааг та бүхний сонорт хүргэе!

Уг хуудасны заавар, таниулга, дүрмийн ихэнхи нь орчуулагдсан байгаа хэдий ч хэрэглэгчдийн зүгээс орчуулганд өгөгдсөн  санал хангалттай бус байгаагаас шалтгаалж нийтэд харагдахгүй байна. Хэрэглэгчид энэ холбоосонд нэвтэрч шууд саналаа нэмэрлэх боломжтой:

  http://www.facebook.com/?sk=translations

Хэрвээ хүсвэл орчуулагдаагүй байгаа үг, өгүүлбэр, хэллэгийг өөрийнхөө мэдлэгийг ашиглан монгол хэлний зөв бичгийн дүрмийн дагуу орчуулж хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. Орчуулганд хувь нэмрээ оруулж байгаа хэрэглэгчийн Фэйсбүүк хуудасны хэлний тохиргоо нь монгол хэл дээр солигдох боломжтой гэдгийг та бүхэнд дуулгая. Хийгдсэн орчуулгын эзлэх хувь 95 хүрсэн тохиолдолд бүх хэрэглэгчдэд хэлний тохиргоогоо төрөлх хэл дээрээ болгох боломж нээгдэнэ. Учир иймд Фэйсбүүкийг монгол хэл дээрээ ашиглах боломжийг нээхийн тулд уг хуудсыг ашигладаг бүх хэрэглэгчид та бүхэн дээрхи холбоосонд нэвтрэн зөв орчуулагдсан материалд саналаа өгөхийг уриалж байна.

 Бэлдсэн: Фэйсбүүкийн багш