ТЕГ-ын барилгын дуудлага худалдаа энэ сарын 21-нд болно
2014/08/07
Төрийн өмчийн зарим байрыг дуудлага худалдаагаар худалдахаар болсон. Гэвч дуудлага худалдаанд худалдан авагч ирээгүй нь улмаас зарим байрны дуудлага худалдаа хойшлоод байсан юм.
Дуудлага худалдаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт буюу Дүнжингарав худалдааны төвийн урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд 1,5 га газарт байрлах тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор багтаад байгаа боловч эхний хэдэн удаагийн дуудлага худалдаа амжилтгүй болсон.
Тиймээс дуудлага худалдааны товыг дахин зарлалаа. Өнгөрсөн хугацаанд таван удаагийн дуудлага худалдааны товыг зарлаад байсан ч оролцогчид саналаа ирүүлээгүй учраас өнөөг хүртэл хойшилсоор байгаа аж. Тэгвэл ээлжит дуудлага худалдааг энэ сарын 21-нд хийхээр боллоо.
Х.Даваа