Монголын Залуучуудын Холбоо залуучуудыг хөгжүүлэх, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, бие даасан хувь хүн болгох, Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах залуусаа дэмжиж хамтарч ажиллаж байгаа бөгөөд мөн дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм.

Монголын Залуу Үеийн Хөгжлийн төвтэй хамтран ажиллахаар болсон бөгөөд сайн дурын багш нарын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа “Бүх монгол хүүхдүүдүүдэд тэгш боловсрол олгох” сургалт МЗХ-ны 209 тоотод Англи хэл, компьютерийн хичээлээр эхэллээ. Баянзүрх дүүргийн 9,17 хороонд оршин суугч 13-19 насны хүүхдүүд тус сургалтанд хамрагдаж байгаа бөгөөд сайн дурын багш нарын хувьд Англи улсад суралцдаг сайн дурын оюутан залуучууд нь залуу үе, дүү нартаа мэдлэг олгох хүсэл эрмэлзэлтэйгээр хичээлүүдээ өөрсдөө бэлдэн зааж байгаа юм. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сурагч хүүхдүүдэд англи хэл компьютерийн үнэ төлбөргүй сургалт энэ сарын 28 хүртэл үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй бүх сурагч хүүхдүүдэд нээлттэй ажээ.