Хилийн чанадад суралцаад ирсэн төгсөгчдийн өдөрлөг болно
2014/08/11
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж БНХАУ-ын их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторантаар суралцаж байгаа болон суралцахыг хүсэж байгаа оюутан залуус мөн төгсөгчдөд зориулсан өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа юм байна.
Өдөрлөгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа ерөнхий консулын газар, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, ӨвөрМонгол дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-Д төгсөгч Монгол оюутнуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү өдөрлөгийнхөө үеэр залууст мэдээлэл олгох, зөвөлгөө өгөх, ажлын байр санал болгох, сургалт, судалгаа явуулах, БНХАУ-ын ӨМӨЗО-ны их дээд сургуулиудад элсэлт авах ажээ. Өдөрлөг энэ сарын 13-нд 10.00-17.00 цагийн хооронд Монголын Залуучуудын Холбооны “Залуус танхим”-д зохион байгуулагдах юм байна.