Дуучин Сэрчмаа 1982 оны энэ өдөр хорвоод мэндэлжээ. Тэрбээр анх "Эрх саран" дуугаар олны танил болсон. Үүнээс хойш "Хаа ч цуг", "Дурлал", "Сүүлчийн хавар", "Сэтгэл буруугүй", "Үүрд минийх гэж амлаач" зэрэг дуугаа амилуулж сонсогчидын хайртай дуучдын тоог нэгээр нэмэгдүүлсэн билээ.

Тэрбээр дунд сургуульд байхдаа дуулж, бүжиглэн олон тоглолтонд оролцдог байсан гэдэг. Эзэмшсэн мэргэжил дуучин боловч  хийл хөгжмийг маш сайн тоглодог нэгэн. “Sally” тоглолтынхоо үеэр ч үүнийгээ баталж хийл хөгжмөөр "бут" авсан нь фэнүүдэд нь их таалагдсан аж. Гэр бүлийн амьдрал зохиож, хөөрхөн охинтой болсон. Гэвч хосуудын амьдрал удаан үргэлжлээгүй. Өдгөө хөөрхөн охиноо өсгөн уран бүтээлдээ анхаарлаа хандуулан ажиллаж яваа хөдөлмөрч, авьяаслаг уран бүтээлч. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Дуучин С.Сэрчмаа "Хүсэл хяслантай энэ орчлонгийн энэ едер
Хүмүүн болж төрсөндөө талархаж байна
Ачийг нь хариулж баршгүй
Аав ээждээ хэмжээлэшгvй ихээр талархаж байна" хэмээн өөрийн сэтгэлийн үгээ хэллээ.

Уншигчдынхаа өмнөөс түүнд төрсөн өдрийн мэнд хүргье.

Д.Ана