Арлын орны сумогийн дэвжээнээ дээд амжилт тогтооход ойрхон байгаа Хакухо М.Даваажаргалын хөрөнгө мөнгийг Япончууд сонирхож эхлээд удаж байгаа юм. Тэгвэл түүний хөрөнгийг 400 гаруй тэрбумаар үнэлэгдэнэ гэсэн тооцоог тус улсын сэтгүүлчид гаргажээ. 

Тэд ёкүзона Хакухогийн хувийн амьдрал түүний орлого гээд бүхий л санхүүтэй холбоотой мэдээллийг японы сайтуудад байрлуулан “Арлын орон дахь Монголын тэрбумтан” гэсэн нийтлэлийг гаргасан нь багагүй дуулиан тариад байна. Уг нийтлэлд Ёкүзонагийн гэр Токиогийн төв хэсэгт “Рёогикү Кокугикан” ордны ойролцоо Киншичёо хэмээх газарт байдаг. Энэ газар нь ёкозүнагийн “Миягино” дэвжээний дэргэд байдаг ба эхнэр, хүүхдүүдтэйгээ тэнгэр баганадсан барилгуудын нэг “Tower manshion’’-ий 11-р давхарт амьдардаг.

Хакухогийн аж төрж буй байр японд  хамгийн үнэтэйд тооцогддог агаад 3LDK буюу унтлагын болон хоолны, зочны өрөөнөөс гадна гурван том өрөөтэй 150 сая иен буюу монгол мөнгөөр 10 тэрбум 53 сая төгрөгөөр үнэлэгдэх элит орон сууц. Тэнд голдуу залуу одод элит орон сууцыг сарын нэг сая иенээр (17 сая 550 мянган төгрөг) хөлслөн амьдардаг гэжээ.

Их аваргын эхнэр Токүшима мужаас гаралтай бөгөөд  их аварга Асашёорюүгийн фен клубын тэргүүн, Японы мод боловсруулах үйлдвэрийн сүлжээг атгадаг тэрбумтны охин Саяко Вадо. Япон тэрбумтаны охин  Монголд хоёр удаа  очсон. Ёкозүна Хоккайдог сурталчлах элч төдийгүй тэндхийн цагаан будааг “Хакухо” нэрээр нэрлээд худалдаанд гаргадаг болсон. Гэхдээ энэ бизнесээс Хакухо реклам сурталчилгааны мөнгө л авдаг болохоос бус  цагаан будааны орлогоос хувь хүртдэггүй. Мөн “Сумимото рингён” гэх зэрэг олон пүүс компаний рекламанд тоглож дунджаар 300 мянга орчим иен олдог. Энэ орлогыг мэргэжлийн сумогийн холбоотой хуваадаг. Харин тус холбооноос Ёкозүна цолтны цалин гэж сард хоёр сая 750 мянга орчим иен өгдөг. Энэ мөнгө нь монгол ханшаар 48 сая 262500 төгрөг болох аж. Үүнээс гадна Хакухо Даваажаргал  башёгийн үеэр даваа бүрийн дараа ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын мөнгө болох олон сая иен халаасалдаг гэсэн мэдээллийг нийтэлжээ.

Д.Ана