Өнөөдөр бор шувуу нисгэгчид Ц.Бат инженерийн талаар яриа өрнүүлж, түүний тухай хэлэлцэж байна. Тодруулбал, шүүхээс Ц.Батыг Зам тээврийн сайд А.Гансүхийн гомдлоор түүний нэр төрд халдаж, үндэслэлгүй мэдээлэл удаа дараа түгээсэн гэсэн үндэслэлээр гурван сар 10 хоног буюу 100 хоногийн хугацаанд баривчлах шийдвэр гаргажээ.

Түүнийг найман сарын хугацаанд шалгасан гэх бөгөөд түүнийг гурван сарын хугацаанд 5000 гаруй удаа А.Гансүхийн нэр төрд халдаж жиргэсэн гэж үзсэн байх юм.

Энэ талаар сийрүүлвэл,  Бат инженер өөрийн твиттер хуудаснаа "Билэгсайханыг МИАТ-с хөөж явуултал би Гансvx, Женко, АН-ыг баалсаар л байх болно", "МИАТ-г энэ тэнэгээр доромжлуулсаар байхыг зөвшөөрхгүй”, “АТГ өөрийгөө шалгуулсан бvxнийг буруугүй гээд явуулчихдаг юм байх даа. Тийм биш юм бол Билэгсайханыг шалгуулах дуран дээр нь шалз хуйхлаасай” зэрэг бор шувуу нисгэсэн байна.

Ийнхүү өнөөдөр жиргээчид хоёр талцсан байдалтайгаар олон бор шувуу нисгэлээ. Нэг хэсэг нь баримтгүй жиргэх ийм аюултай өөрийгөө хэрэгтэн болгож байгаа юм. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй гэж өөрсдийн байр сууриа илэрхийлэн жиргэцгээв.

Д.Ана