Сэргээгдэх эрчим хүчний технологид Хятад улс дэлхийн бусад улс орнуудаас хамгийн их хөрөнгө хаяж байгаа ч нүүрснээс мөддөө салж чадахгүй гэж өнгөрсөн АНУ-ын "US Energy Information Administration report” тайланд дурджээ.

Бээжингийн хүсэл зорилгоос үл хамааран нүүрс, эрчим хүчний нийт хэрэглээний 70 хувийг нь нүүрсний эх үүсвэр хангасаар байх гэнэ.

Өнгөрсөн 30 жилд байдал ийм л байсан. Хятад орон ганцаараа дэлхийн нийт нүүрсний олборлолт, хэрэглээний тал хувийг эзэлсээр байна.

Үүнийг батлах тодорхой баримтуудыг дурьдвал,

  • Хятад дэлхийн нийт нүүрсний олборлолтын 46 хувийг дангаар гүйцэтгэдэг.
  • Хятад дэлхийн нүүрсний хэрэглээний 49 хувийг дангаар эзэлдэг.
  • Хятадын нүүрс олборлолтын хэмжээ АНУ-ынхаас дөрөв дахин их.
  • Өнгөрсөн 10 жилд дэлхий дахины нүүрс олборлолт 3.2 тэрбум тонноор нэмэгдсэний 69 хувийг Хятад улс эзэлсэн.
  • Өнгөрсөн 10 жилд Хятадын нүүрсний хэрэглээ 2.3 тэрбум тонноор өссөн нь дэлхийн нийт өсөлтийн 83 хувь болжээ.
  • Нүүрс АНУ-ын эрчим хүчний 18 хувийг, дэлхийн нийт эрчим хүчний 28 хувийг бүрдүүлдэг бол Хятад улсын хувьд 70 хувь болдог байна.
  •