Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

Нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдаж байгаагийн 79 хувь нь (59261) төрийн өмчийн, 21 хувь нь (16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдах юм.

Сургуулийн өмнөх боловсролын 428 байгууллагын барилга бий. Гэвч энэ нь хүн амын өсөлт нэмэгдэж буй ч барилга байгууламж нь тэрхүү хурдаараа нэмэгдэхгүй байгаа нь асуудал гол шалтгаан болж байна. Энэхүү ачааллаас үүдэн цэцэрлэгт хүүхэд шинээр хүүхэд элсүүлэхэд хүндрэлтэй байгаа юм. Учир нь тухайн цэцэрлэгээс 5 настай хэдэн хүүхэд төгсч гарсан тэрхүү тоогоор 2 настай хүүхдүүдийг шинээр элсүүлж байгаа нь  хүүхдээ хамруулж чадахгүй хоцрох вий хэмээн цэцэрлэгийн бүртгэл эхлэхээс хэд хоногийн өмнө хонон өнжин дугаарлан зогсчээ.

Х.Даваа