Жүжигчин О.Дөлгөөнөө уран бүтээлдээ эргэн ирсэн. Тэрбээр "Сүүлчийн шөнө" дэлгэцийн бүтээлд тоглохоор зураг авалт ид дундаа явж байгаа аж. 

Үзэгч түмэндээ хөөрхөн Дөлгөөнөө хэмээн хүндлэгдэж ирсэн авьяаслаг жүжигчин бүсгүй бусдын адил даруухан залууг ханиараа сонгосон нь олон хүнд таалагддаг. Хосуудын бяцхан хүү одоо 7 сар гарч яваа. Ээжийгээ ажлаа дуусгаад ирэхэд дуг нойрондоо дугжирч байдаг сайн хүү гэсэн.

О.Дөлгөөнөө " ажлаа дуусгаад зөндөө их ядарч орж ирээд унтаж байгаа ч гэсэн жижигхэн залуугийнхаа хөлийг нь бариад духыг нь үнэрлээд унтха тэр мэдрэмж юутай ч зүйрлэшгүй сайхан" хэмээсэн удаатай. Хүүхэд гэдэг ийм л аугаа "бэлэг". Хүн бүр л үр хүүхдээ харж зовлон, гуниг, ядарсан мартан умартдаг шүү дээ. 

Энэ хорвоогийн бүх аав, ээжүүд, хүүхдүүдээ эрүүл энхийг хүсье.

Д.Ана