"Хувьсал" продакшны бүтээл "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" уран сайхны кино уншигч та бүхэн өөрсдийн оноо дүгнэлтээ өгсөн биз ээ.

Тус  продакшны уран бүтээлчид дараагийн шинэхэн бүтээл үзэгчдийн хүртээл болгохоор бэлэн болжээ. Ирэх сарын 5-нд нээлтээ хийх "Зүрхээр наадагч" киноныхоо талаар жүжигчин А.Ганчимэг "Шинэ киноныхоо зохио­лыг “Зэр­лэг цэцэгсийн хү­лэмж”-тэй хамт эхэлсэн. Сэдэв, санаа нь байсан учир бичихээр шийдсэн. Мэдээж өмнөх кино маань хүмүүст хүрсэн бо­ло­хоор “Зэрлэг цэцэг­сийн хүлэмж”-ээс тэс өөр дүр, хэлэх гэсэн санааг зохиолдоо тусгахыг хичээлээ" хэмээв. 

Тэрбээр анх удаа киноны зохиол бичсэн. Энэхүү бүтээлээр нь жүжигчин бүсгүйг гэнэн, жаахан охины дүрээр хүлээх хэрэггүй шүү гэдгийг үзэгчид сануулья. Учир нь Гануухай илүү эмэгтэйлэг, өөр байдлаар фэнүүдтэйгээ уулзана гэдгээ дуулгалаа. 

Ямартай ч өмнөх бүтээлээсээ киноны өнгө, хувцас загвар, зураг авалт бүхэлдээ тэс өөр Гануухайг харах нээ. 

Д.Ана