“X ТҮЦ” продакшны жүжигчин Б.Билэгдэмбэрэлийг 784 мянган төгрөгөөр торгоё!!!
2014/08/28
Энэ эрхэм бол "X ТҮЦ" продакшны залуу жүжигчин Б.Билэгдэмбэрэл. Тэрбээр өнөөдөр цахим хуудаснаа "За одоо боодгоо идсэн юм чинь намаржаад байж дээ гэж" хэмээжээ. Жүжигчин залуу тарвага агнах хориотой болсон гэдгийг мэддэггүй бололтой.
Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа бол тарвага нууцаар агнасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох хуультай. Өөрөөр хэлбэл 192 мянган төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж төлүүлнэ гэсэн үг юм. Мөн дээрээс нь идсэн тарвагыг бас үнэлж нөхөн төлбөр тогтоож төлүүлнэ. Хамгийн багадаа нэг тарвага 300-400 мянган төгрөгөөр тооцон нөхөн төлүүлдэг билээ.
Тэгвэл олон нийтийн сүлжээ гэгддэг фэйсбүүк хуудсаараа хууль зөрчсөн үйлдлээ олонд дэлгэж бүүр идсэнээ хүртэл баримтжуулсан жүжигчин Б.Билэгдэмбэрэлд хуулийн хариуцлага тооцож 784 мянган төгрөгийн торгууль тавьж, төлүүлье.
Өөрсдийнхөө хууль зөрчиж байгаа үйлдлээ илчилж байгаа нь энэ боловч далд олон арваар нь агнаж байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өнгөрсөн 14 хоногт 22, Баянзүрхийн товчоо, Эмээлтийн тэндээс тарваганы 32 мах илрүүлж хураасан байдаг.
Ийнхүү Б.Билэгдэмбэрэл шиг намаржих гэдэсний бэлтгэлээ хийж байгаа залуус олон бий тэд өөрсдийгөө сайхан боодогны шөл уулаа гэж ахархан бодож суугаа биз. Монгол хүмүүс агнах хориотой амьтнаа өөрсдөө агнаж 2 жилийн хугацаатай хорио дэглэмийг мөрдөхгүй байгаа нь харамсмаар хэрэг.
Д.Ана