Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх батламжаа гардан авлаа
2013/05/07
Өнгөрсөн амралтын өдрөөд МАН-ын Бага хурал болж, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших хүнээ тодруулсан билээ.
Тус хурлаар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг өрсөлдүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд тэрээр өнөөдөр МАН-тай хамтран ажиллах гэрээ байгуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших батламжаа гардан авав. Түүний нэр дэвшигчийн батламжийг МАН-ын дарга Ө.Энхтүвшин гардуулан өгчээ.
Бат-Эрдэнийн хувьд тэрээр МАН-ын бага хурлаар сонгуульд өрсөлдөх боломжтой дөрвөн хүн болох Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин нарын хамт өрсөлдөн энэхүү сунгаанд саналын илүүтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аа төлөөлөн өрсөлдөх эрхтэй болсон билээ.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын хамгийн ууган намаас УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ нэр дэвших эрхээ баталгаажуулан өнөөдөр намаасаа нэр дэвших батламжаа гардан авлаа.
Тэрээр энэ сонгуульд шударга зарчмыг баримтлан ажиллана гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Түүнчлэн бусад нам хүчнүүд мөн сонгуулийн үеэр биенээ харилцан хүндэтгэж, шударга өрсөлдөхийг мөн уриалсан юм.
С.Баяр
free bookmarks · 2013/06/10
lGkbBf A round of applause f your article.Much thanks again. Cool. http://crk.com/
social bookmark · 2013/06/06
xvChAy This is one awesome article post.Really thank you! Much obliged.
Зочин · 2013/05/08
urag**** amjilt hvsey.taniig yronhiilogch bolvol mngol on ***jin debshineee
Зочин · 2013/05/08
Hundelj hair**j yawdag buh.. Gehdee yurunhiilugch bol bishee..