Сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа "МУГЖ, Дуучин Т.Ариунааг Солонгос фен нь үнэ төлбөргүй эмчилж өгөхөө мэдэгджээ" гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар түүнтэй утсаар холбогдож тодруулга авснаа "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

-Сайн байна уу. Таныг Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэнэ гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Харин тийм мэдээлэл гарсан тухай өнөөдөр эмч нараасаа сонслоо. Энэ мэдээлэл нь ташаа мэдээлэл байна. Хөл маань сайхан эдгэсэн.

-Таныг Солонгос фэн нь үнэ төлбөргүй эмчлэх санал тавьсан гэсэн?

-Ямар ч Солонгос иргэн холбоогдоогүй. Огт ор үндэслэлгүй мэдээлэл. Монгол эмч нарынхаа буянд хөл өдрөөс өдөрт маш сайн эдгэж байгаа. Гэмтэл согог судлалын эмч, сувилагч, асрагч нартаа маш их баярлаж байгаа. Бүгд л миний төлөө сайхан сэтгэл гаргаж хагалгаа хийж, эмчилж өгсөн. 

Ийм худлаа мэдээлэл гаргаж сайхан сэтгэлтэй эмч нарын маань сэтгэл рүү ус цацаж харин ч болохгүй шүү. Миний хөл маш сайхан эдгэж байна. Уран бүтээлдээ ороод 2 сар боллоо. Надаас үнэн зөв мэдээллийг авч байгаа Доргио.мн сайтын хамт олонд баярлалаа" гэлээ. 

 

Х.Даваа