Ц.Элбэгдоржийг “тавиад өгчихөв үү”
2013/05/09
Ерөнхийлөгчийн сонгуулийг наадам гэх юм бол энэ жилийн наадмын бөхийн тааврыг будилуулсан хүн бол Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас ингээд гараад ирнэ гэж ёстой төсөөлсөнгүй.
Мэдээж нэр нь аль эртнээс яригдаж байсан ч арай ч ингээд гараад ирнэ гэж бодоогүй. Гэтэл МАН-аас шигшиж, шигшиж, шалгаж шалгаж Б.Бат-Эрдэнийг дэвшүүлэхэд олон хүн тэр дундаа мэдлэг боловсролтой сэхээтэн хүмүүс голж байсан. Гэхдээ л МАН-аас Б.Бат-Эрдэнээс илүү даана ч үзээд өгье байхгүй байна.
Ерөнхийлөгч хүн мэдлэг боловсролтой, чадвартай дээр нь гадаад хэлээр хэнтэй ч харилцах чадвартай гэх мэт олон олон чадваруудыг шаардлагатай. Өнөөдрийн улс төр, нийгэм, эдийн засгаа бүрэн ухаарч ойлгох чадвартай хүн л ерөнхийлөгч болох ёстой. Гэвч өнөөдөр бөх хүн ерөнхийлөгчийн сонгуульд зүүн талыг манлайлан гарч ирлээ. Б.Бат-Эрдэнийг дэвшүүлж байгааг нь хараад хүмүүс “Энэ бол МАН-ын доройтол” хэмээн нэрлэж байсан. Гэвч энэ зөвхөн МАН-ын доройтол биш харин Монголын доройтлын илрэл юм. За ингээд МАН-аас Б.Бат-Эрдэнэ эхлээд тодорч шуугиан дэгдээж ёстой “Ерөнхийлөгчийн сонгуулийн тааврыг будилаантуулж” орхилоо.
Харин Б.Бат-Эрдэнэтэй өрсөлдөх хүнийг тодруулах үйл явц бүр сонин юм боллоо. Энэ бол их сонирхолтой үзэгдэл гэж нэрлэж болно. АН-ынхан одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ямарч өрсөлдөгчгүйгээр 100 хувийн саналаар дэвшүүлээд гаргачихсан. Мэдээж өмнө Ц.Элбэгдоржтой намаасаа Э.Бат-Үүл, Х.Баттулга нар өрсөлдөх байх гэсэн таамаглалууд явж байсан ч ҮЗХ-ий хурал дээр ямарч хүн ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэнгүй. Энэ юуг илэрхийлнэ вэ? Их танил санагдахгүй байна гэж үү. 2009 онд Н.Энхбаярын алдааг Ц.Элбэгдорж давтах гэж байгаа юм биш биз. Яагаав Н.Энхбаярыг намынх нь өрсөлдөгчиддөө тавьж өгөөд л замаасаа зайлуулчихсан шүү дээ. Яг л үүнтэй адил. Дэвшүүлэн зайлуулах арга гэдэг байхаа үүнийг чинь.
Мэдээж зөвхөн МАН-д биш өөрийнх нь намд ч Ц.Элбэгдоржид дургүй, зайлуулах хүсэлтэй олон хүн байгаа нь тодорхой. Ингээд харж байхад Зүүн талаас Хэнтий нутгийн хүү Б.Бат-Эрдэнэ, Баруун талаас Ховд нутгийн хүү Ц.Элбэгдорж хоёр тунчихлаа. Хэнийг нь дэмжих вэ? Нэг мэдлэг боловсрол багатай товчхондоо “тэнэг”, нөгөө Харвардын дипломтой ч “худалч”. Энэ хоёрын алийг нь сонгох вэ л гэсэн асуулт тулгараад байна. Хоёулаа ерөнхийлөгч байх түвшний хүмүүс биш боловч нэгийг нь сонгох болчихлоо. Гэхдээ худалч хүнээс тэнэг нь дээр болов уу. Гай болоод байх нь бага л байх.
Хөөрхий Ц.Элбэгдорж ялагдвал өрсөлдөгчдөө биш харин намынхандаа л гомдох хэрэгтэй болов уу. Яг л Н.Энхбаяр шиг “С.Баяр АН-ынхантай хуйвалдаж, миний эсрэг ажиллаж ялагдуулсан” гэж. Эрх баригч намынхан яагаад Ц.Элбэгдоржийг ингэж сул хаяж өгөв. Хэнд, юуны учир гэсэн асуултууд тавигдаад байна. Энэ хүнээс намынхан нь залхсан юм болов уу. Гэхдээ одоо нэг зүйл дутуу байна. Шударга ёс эвслээс хэн дэвших нь вэ гэдэг их сонин. Эсвэл хоёр намаа нэг нэгээр нь дэмжээд явчих нь уу. Маргааш тэд эцсийн шийдлээ хийнэ.
Зочин · 2013/05/12
HEHE UGAASAA EV NEGDLIIN BELEG TEMDEG GESEN HEHE. BAT _ERDENE AVARGA YAG TOHIRNO HAHA
Зочин · 2013/05/12
òýíýã íü áàéíà óó äèïëîìòîé íü áàéíà óó õàìàà àëãà .ç¿ãýýðë ýõ îðîí÷ õ¿í õýðýãòýé áàéíà.ìîíãîë óëñûíõàà àòãà øîðîîã õàéðëàæ õàìãààëàõ ë õ¿í õýðýãòýé
Зочин · 2013/05/11
BUH hun arai BUHEL buten MONGOL ulsiin erunhiilugch bolohgui bailguidee Bat erdene avraga buhiin talaaraa sudalgaa shinjilgee geed yvuul barag amjihguich Uls turd bh yosguishd ee . Mongolchuud tehdee songohdoo teriig medenldee za yahuu harjil baie kkkkkk
Зочин · 2013/05/11
bid zahchin humuus bi ug n mongol hun gj boddog bailaa !odoo bish bolj ldee!za yahav ovog deedsiig min domjilson humuus ta nar hariugaa avah bh daa bi gomdoj bn!elbegee ta garaarai bidnii neriig bodooi bid zahchin mongolchuud!
Зочин · 2013/05/11
МАН -Ч БАЛАРЧ БНА ДАА ӨӨР НЭР ЦЭВЭР ХҮН АЛГА УУ НААД ХҮН ЧИНЬ ХЗХ -С ОЛОН САЯ ,ЭРДЭНЭТИЙН ХЭРЭГ,СПИРТ,МОДНЫ ГЭЭД ДУУСАХГҮЙ ШҮҮ