Дүр эсгэсэн ардчилагчид улс орныг минь сүйрүүллээ
2013/05/09
Дүр эсгэсэн ардчилал Монгол орныг устгаж дууслаа. Ардчиллын өнөөдрийг хүртэл уриа лоозон болгон хашгираад байгаагын цаад зорилго юу вэ? Юу хүсээд байна вэ? Хэн зөвхөн ардчиллыг яриад бай, эрх чөлөөг сурталчлаад бай, хариуцлагагүй байдлыг ухуулаад бай гэж даалгавар өгсөн юм бэ? Зорилго нь юу вэ? Ядуу ард түмэнд сайхан амьдрал хэрэгтэй.
Гэтэл тэр сайхан амьдралыг зөвхөн ардчилал ярьж, ардчиллын хурал хийснээр авчирч чадахгүй. Амьдрал амаар биш ажил хөдөлмөрөөр дэвжин дээшилдэг.
Дүр эсгэсэн Ардчилсан ерөнхийлөгч болон ардчиллыг өмчилсөн эрх баригчдын үг үйлдлүүд монгол орныг буруу зам руу хөтлөнө. Нүүрэн дээрээ ардчилал, ардчилал бас дахин ардчилал хэмээн уриалж, ар хударгаараа улс орныг цөлмөсөөр байна. Ардчилал гэж юу вэ? Ардчилсан болчихвол бүх зүйл сайхан болчих уу? Ардчилал сайн сайхныг авчирдаг уу? Хөгжил, Ардчилал хоёр ямар ялгаатай юм бэ? Ардчилсан орон хөгжилтэй байдаг уу? гэх мэт олон асуултуудыг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Бүгд л ардчилал, эрх чөлөө, шударга ёс гээд орилолдоод, өөрсдийгөө магтан дуулаад л байж байна.
Ардчилсан оронд хүн бүр идэх хоол, өмсөх хувцас, орон байраар хангагдсан, сургууль цэцэрлэгийн боловсрол авах боломжтой, эрүүл мэндийн үйлчилгээ нь баталгаатай байх ёстой. Гэтэл ард түмнийхээ төлөө зүтгэхийн оронд эрх баригчид ардчиллыг хөгжүүлж байна гээд л олон улсын хурал зохион байгуулаад л, хундага тулгаад л сууж байна. Ядуу ард түмэнтэй улс орон ядуу л улс шүү дээ. Монгол оронд ардчилал даана ч урган бойжиж чадалгүй устлаа. Ардчиллын дүр эсгэгчид өөрсдөө ардчиллыг булшиллаа.
Ардчилсан засаглал бол ард түмнийхээ төлөө л байх ёстой тухай ардчиллын онолчид бичсэн байдаг. Харин манай ардчилагчид, ардчиллын дүр эсгэгчид харин ардчилал бол луйварчдын төлөө гэж ойлгодог юм шиг байна. Ар түмнээ өт хорхой шиг харж, тэднийг гуйлгачин, ядуучууд, ядуу байх хувь заяатай хэмээн доромжилж байна. Хулгай хийж чадахгүй учраас ядуу байгаа юм. Чаддаг бол бидэнтэй адилхан хулгай хийгээд ч баян цатгалан амьдарч болно шүү дээ хэмээн тохуурхан сурталчилж байна. Монголд хоёр төрлийн л хүмүүс байна. Нэг талд нь хулгайч, луйварчид, нөгөө талд ядуу ард түмэн.
Өнөөдрийн энэ ардчилал бол замбараагүйтэл. Ардчилагчид бол луйварчид, эх орноосоо урвагчид. 23 жилийн турш замнасан энэхүү ардчилсан нийгэм гэгч бол монгол орныг сүйрүүлэх л зорилготой байсан. Монголын өнгөтэй, өөдтэй бүгдийг хуу хамах цөлмөх бодлого хэрэгжсэн. Монголын ард түмнийг хамгаалж, дэмжин тэтгэх үүрэгтэй төр аль хэдийн устан алга болсон. Монгол төргүй болсон. Харин төрийн нэр барьсан луйварчид төрийг эзэлжээ. Монголчууд хамтаараа нэгэн зорилготой, нэгэн үнэт зүйлтэй байх нийгэм алга болж үүний оронд хүмүүсийн бөөгнөрөл бий болсон. Баялаг бүтээж, ард түмний амьдралыг дээшлүүлэх тустай эдийн засаг устан алга болсон. Цөөн хэдэн төрөөс тэрбумтнууд монгол орны эдийн засгийг эзлэн авсан. Ингээд эдийн засаггүй монгол орон бий болсон.
Өмд, гутлаа ч үйлдвэрлэж чадахгүй болтлоо монгол сульдан доройтчихоод байж том том зүйл ярих нь ичгэвтэр хэрэг. Монголчууд улс төрч нэртэй луйварчдын уран үгэнд ховстуулсаар өнөөдрийг хүрлээ. Нүүрэн дээрээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэсэн сайхан үгийг урсгаж, цаагуураа халаасаа л зузаалж, хоорондоо хуйвалдаж, улс орноо худалдсаар байна. Үүнийг анзаарсан Нобелийн шагналт, Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Сү Чи илтгэлдээ "Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай" гэж хэлсэн. Энэ хүн яасан үнэн үг хэлээ вэ?
Ёстой голыг нь олж хэлжээ. Ц.Элбэгдорж тэргүүтэй ардчилагчид бол ардчиллын баг зүүсэн дарангуйлагчид. Тэдэнд улс орныг хөгжүүлэх төсөөлөл байтугай хүсэл ч байхгүй. Тэдэнд өндөр албан тушаалд мөнхрөх хүсэл л бий. Үр удмаараа монголын төрийг зайдагнах шунал бий. Эд хөрөнгө цуглуулж, албан тушаалаа авгайдаа гайхуулах жижигхэн хүсэлтнүүд. Тэдний гараас улс орноо салган авах нь өнөө үеийнхний зорилго болжээ. Ардчилал ардчилал гэж ярьсаар энэ улс орон сүйрлээ. Дэлгүүрт ороход бүх л хүнсний бүтээгдэхүүн нь гадаадаас экспортолсон зүйлс. Монголдоо бид юу үйлдвэрлэж байна вэ? Энэ бол монголчуудын бодит байдал.
Ийм дүр эсгэсэн ардчиллыг үхтэлээ хамагаалаад байх хэрэг байна уу? Өөрчлөн шинэчилж, жинхэнэ ард түмний төлөөх ардчиллыг байгуулах шаардлага тулгарчээ. Энэ ардчилал улс орныг улам л сул дорой, салан задгай байдал руу хөтөлсөөр байна. Улс орныг дампууралд хөтөлсөн нөхдүүд хэзээ ч энэ хямралаас гаргаж чадахгүй. Дүр эсгэсэн ардчилагчид улам л олон болсоор байна.
Төрөөр дүүрэн дүр эсгэсэн арчилагчид чухал царайлан, мэдлэгтэй мэт жүжиглэн сууна. Орой телевизээ нээгээд хараарай "ардчиллын зарчмаар бол ..." гээд л баахан ярьсан нөхдүүд гарна. Тэд л Монгол орныг минь сүйрүүлж байна. Ард түмэн минь дүр эсгэсэн ардчиллыг цааш нь үргэлжлүүлээд, үхтэлээ хамгаалаад байх хэрэг байна уу.
Зочин · 2013/05/21
энэ их талцал хуваагдал яав ч сайны эхлэл биш шүү ерөнхийлөгч анхаарах хэрэгтэй хамгийн гол эв нэгдэл шүү дээ төрийн алба хаа ч орсон шинэ хүмүүс нөгөө ********************* бүүр дордсон юм шиг
Зочин · 2013/05/21
энэ их талцал хуваагдал яав ч сайны эхлэл биш шүү ерөнхийлөгч анхаарах хэрэгтэй хамгийн гол эв нэгдэл шүү дээ төрийн алба хаа ч орсон шинэ хүмүүс нөгөө ********************* бүүр дордсон юм шиг
bold · 2013/05/12
baterdene iig demjij bn
zochin · 2013/05/12
turuus tursun luivarchdiig namiin haryalalgui tsegtsleh heregtei baina(ard tumnii shuuh gej bas davhar baimaar ch yum uu), ariun tsagaanaaraa saihan amdarch baigaag uguisgeh agraggui, gehdee tiim olon bish, mongol tumen zalhuudaa bish( delhiin ali ch ond oyunii bolon ajillah chadvaraaraa *****ddoggui) ihenh ni( *0 huvi ni) yaduugiin gaigaar amdralaa deeshluuleh bolomj alga.
нараа · 2013/05/11
энэ их талцал хуваагдал үзэн ядалтыг зогсоож үндэсний эв нэглийг илэрхийлж чадах ерөнхийлөгч хурдан төрөөсөй
Зочин · 2013/05/11
энэ их талцал хуваагдал үзэн ядалтыг зогсоож чадах еранхийлөгч төрөх болтугай
Зочин · 2013/05/11
Хувьчлал буруу хийсэнээс 70 хувь нь ядуурсан шүү дээЯмар хачин улс бэ та нар .мэддэг биз дээ.Хоосон арьдчилал гээд байх юм _Хуурамч арьдчилалд .....Иймд: Ухаалаг хүнийг ерөнхийлөгчөөр сонгоё хүн ардаа сэрээрэй ,сэр сэр сэр
Зочин · 2013/05/11
Хувьчлал буруу хийсэнээс 70 хувь нь ядуурсан шүү дээЯмар хачин улс бэ та нар .мэддэг биз дээ.Хоосон арьдчилал гээд байх юм _Хуурамч арьдчилалд .....Иймд: Ухаалаг хүнийг ерөнхийлөгчөөр сонгоё хүн ардаа сэрээрэй ,сэр сэр сэр
Зочин · 2013/05/11
turd.baigaa.luibarchid.ard.tumenee.bodohgui.baina
зочин · 2013/05/10
Миний бодлоор МАН,Ардчилсан нам хоёр хамт барьж байсан яагаад ардчилсан нам ардын намынхан луу хамаг буруугаа чихээд байгаа юм бэ гээндээ чгоондоо чшүүдээ Яг үнэндээ бол өнөөгийн энэ амьдрал бол Ардчилсан намынхны гай яагаад гэвэл тэд ардын намыг юм хийлгэдэггүй байсан ардын намынхан ч гэсэн тэнэг дан тэдний үгийг сонсдог ардчиллын зарчмаар гэх юм уудаа гэтэл ар хударгаараа тавиулж л байгаа байхгүй юу ардын намын хамаг лидэрийг замаасаа зайлуулж элдэв авилга гэдэг зүйлээр доош нь хийж байна,ардчилсан намынхны эдний авилгын эсрэг тэмцэж байгаа ч гэсэн худлаа өөрсдийнхнээ яахч үгүй байгаа биздээ,ерөнхийлөгчийн сонгуульд ардын нам ялагдсан чяахав дээ Ардчилсан намынхан ингээд л дуусаа Харин дараа нь ардын намынхан дор орсон улс орноо дээш нь гаргах гэж бөөн юм болно доо Одоо энэ дөрвөн жилд ардчилсан нам улс орныг сүйрүүлнэ
Зочин · 2013/05/10
МАН нам улс орноо хөгжүүлэх биш идэж уугаад дуусгасан шүү МАН нам авилгыг жинхэн утгаа нь хөгжүүлэв Одоо АН үүнииг засах гээд оролдож баина даа Бүр иргэдиин мөнгөн дотор ч МАН нам явж баих юм Худлаа гэвэл хадгаламж зээлиин хоршооны мөнгииг зүгээр баилгаагүи баигаа юм даа
Зочин · 2013/05/10
МАН нам улс орноо хөгжүүлэх биш идэж уугаад дуусгасан шүү МАН нам авилгыг жинхэн утгаа нь хөгжүүлэв Одоо АН үүнииг засах гээд оролдож баина даа Бүр иргэдиин мөнгөн дотор ч МАН нам явж баих юм Худлаа гэвэл хадгаламж зээлиин хоршооны мөнгииг зүгээр баилгаагүи баигаа юм даа
Зочин · 2013/05/10
Яг үнэндээ монгол орныг сүйрүүлсэн хүмүүс бол МАН, МАХН, АН зэрэг на******дын томоохон албан ту******л хашиж байсан нөхөд, мөн УИХ-д сууж байсан болоод, одоо сууж байгаа хүмүүс шүү дээ.Тэд хагартлаа баяжсан даа Зөвхөн МИАТ-аас 40 тэрбум төгрөгийг 7-* хүн хулгайлсан байдаг Цаана нь ЭМЯ-ыхан, татварынхан, Эрдэнэтийнхэн , хил гаалийнхан, эрчим хүчнийхэн, лицензийн наймаачид ... гээд Монгол улсын төсвийг хэдэн зуу дахин давахаар хөрөнгө мөнгийг дээрхи албанд сууж байсан нөхөд цөлмөсөн байдаг.
Зочин · 2013/05/10
*0 жил улс орныг удирдсан, сүүлийн 20 жил бас л ардчиллын баг зүүж төрийн толгойд сууж идэж ууж, **************ыг цэцэглүүлж загалмайлсан эцэгүүд нь болцгоосон коммунистууд тэгвэл юу хийснээ хэлээч.Ардчиллын буянаар хүмүүс өмчтэй болж, дэлхийн шилдэг фирмүүдийн машин унаж, дан болон давхар хаусууд барьж, ер нь хөдөлмөрч хүмүүс нь сайхан л амьдарч байгаа бус уу? Арчаагүй, залхуу, архичин хүмүүс бол ямар ч нийгэмд амьдарч чаддаггүй. АН-ын засгийн газрын хийж байгаа сайхан ажлууд үр дүнгээ өгнө өө. Битгий саад хицгээ!!
Зочин · 2013/05/10
монгол улс дампуурсан одоо энэ сайн сайхан юм яриад байгаа нөхдүүдээс юу ч хүлээх хэрэггүй
Зочин · 2013/05/10
ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД ТА НАРЫН ШҮТЭН БИШЭРЧ ЯВСАН ЭНХБАЯРТАНГУУДЫН ЧИНЬ ХИЙСЭН ҮЙЛ ЛАЙНЫ ҮРГЭЛЖЛЭЛ.ОДООГИЙН НӨХӨДӨД БУРУУ ӨГӨХ ЯВДАЛГҮЙ
Зочин · 2013/05/10
Ээ хөөрхий, энэ монголд чинь улс орноо бодох сэтгэлтэй хүн байхгүй болчихоо юу гэж халагламаар болчихоод байна..