Гавьяат эмч Б.Бүлтэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдов
2014/09/30
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106,2 дахь хэсэгт “Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр Хүний гавьяат эмч Б.Бүлтэн, Улсын клиникийн III амаржих газрын эмч н.Цовоо, н.Энхзаяанарын таван эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болохоор товлогдсон ч хойшиллоо. Уг хэргийн шүүх хурал өмнө нь хоёр ч удаа товлогдсон ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар ирээгүй учраас хойшилогдож байсан.
Эл хэргийн талаар эргэн сөхвөл, БЗД-ийн иргэн Ц-д кесарево хагалгаа хийхдээ эхэсийг гүйцэд гаргаагүйгээс эмэгтэйн саванд эхэс үлдэж, гурван удаа мэс засалд орсон боловч эмэгтэй амиа алдсан хэрэгт буруутгагдаад байгаа билээ.
oogii · 2014/10/02
Huurhii hunii uriig uursdiin ur huuhedteigee zuirleech emchiin buruugaas bolj horvoogoos yvna gedeg aimaar
Зочин · 2014/10/01
Би бас 3 р төрөхөд кесарев хагалгаа хийлгээд бас ихэсийн хэсэг үлдээд үхэх шахаад 1 сарын дараа шархтай байсан савныхаа ханыг хусуулж цэвэрлүүлж байж амьд гарсан. Харин бүх насаараа өвчтэй болсон. 3 р төрөхийг болиосой гэж боддог.
нараа · 2014/10/01
энэ 3 эмч ажилдаа хайнга хандсанаас ...... эмч нараа хүнийн дарга цэрэг гэж битгий ангилж хандаж эмяилж бай л даа ажаад байхад мөнгө хангалттай өгсөн эсвэл дарга томчуулдын гэх хүмүүс энэ төрөх явцдаа үхэхгүй байгаа юм.. хөөрхий дөө дандаа энгийн хүмүүс л эмчийн хайнгаас болж өнгөрөх юм даа