Г.Сарангэрэлийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2014/10/01
Хар тамхи хэрэглэсэн хэргээр хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод байсан Г.Сарангэрэлд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс 28 настай эрэгтэй Д гэгч хамгаалагч залууг зодсон гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.
Тодруулбал, Г.Сарангэрэл өнгөрсөн долдугаар сарын 5-ны орой гадуур явж байхдаа хамгаалагч Д гэгч 28 настай эрэгтэйд зодуулан шүүх хурал дээрээ толгойгоо бентээр ороон ирж байсан юм. Тухайн үедээ Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэн Д гэгчид Г.Сарангэрэлийг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-д зааснаар танхайн хэргээр хэрэг үүсгэн шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад Г.Сарангэрэлийг 28 настай Д гэгч эрэгтэйг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тус зүйл заалтад догшин авирлаж танхайрсан гэж заасан байдаг юм байна.
Тиймээс Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х-г Г.Сарангэрэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хууль бус шийдвэр болсон гэж үзэн ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт гомдол гаргасан. Уг гомдлыг тус газраас шалгалт явуулж, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х-г хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргасныг тогтоон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын арга хэмжээ тооцжээ. Өөрөөр хэлбэл, Г.Сарангэрэлд үүсгэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, Г.Сарангэрэл хамгаалагч залууд зодуулсан болох нь тогтоогдсон байна.
Эх сурвалжийн мэдээлсэнээр Г.Сарангэрэлийн хэрэг одоо л үнэн зөв шийдэгдэх нөхцөл байдал бүрдэж байна гэж мэдэгдэж байна. Учир нь цагдаагийн хурандаа нар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сайдын суудлаас “унагахын” тулд Г.Сарангэрэлийг өгөөш болгон ашигласан гэдэг. Улмаар уг үйлдэл нь тогтоогдсоноор цагдаагийн хурандаа нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, цолоо хураалган, ТЕГ-т шалгагдаж байгаа юм. Ингэснээр тэдний хэрэгт нөлөөлөх хүч чадал нь суларсан гэж эх сурвалжууд мэдээллээ.
Бурмаа · 2014/10/03
За яадгийн, нэг сайдтай сексдээ л биз. Сайд хүн эрхтэнгүй юм уу
Зочин · 2014/10/02
одоо наад хүүхнээ өмгөөлөгчтэй нь хамт галзуугийн эмнэлэгт хэвтүүлвэл таарна
Зочин · 2014/10/02
naadah chini tegeed ter HAMGAALAGCHiig zodoogui yumuu? Zodziin bishuuu