“Иргэний Эрүүл Мэндийн Үндэсний Чуулга Уулзалт-2014” маргааш болно
2014/03/27
“Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт-2014” маргааш буюу 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12.00 цагт АСА циркт болно.
Чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцох ажээ.
“Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт-2014”-ийн ХӨТӨЛБӨР
12.00-12.20 Үндэсний чуулга уулзалтын нээлтийн ажиллагаа
- Үндэсний чуулга уулзлатыг нээж, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва үг хэлнэ
- Хурлын тэргүүлэгчдийг сонгоно
12.30-13.30 Чуулга уулзалтын үндсэн илтгэлүүд
- “Эрүүл мэндийн довтолгоо”
/Эрүүл мэндийн сайд, Анагаахын шинжлэх ухааны доктор Н.Удвал/
- “Idoctor.mn сайтын тухай”
/ “Цахим доктор” төслийн удирдагч Ц.Оюунчимэг/
- “Дархлаажуулалтын ач холбогдол”
/Анагаахын шинжлэх ухааны доктор, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл/
13.30-14.00 Илтгэлүүдийн хэлэлцүүлэг
14.00-14.40 Төрийн бус байгууллагуудын төлөөллийн танилцуулга, мэдээлэл
- “Эрүүл мэндийн даатгал болон иргэдийн эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдлын талаар судалгааны тойм”
/”Шинэчлэл-Үр дүн” ТББ-ын тэргүүн Б.Болормаа/
-“Эрүүл байхын тулд иргэн хүн юу хийх вэ?”
/Ажлын байрны эрүүл мэндийг дэмжих үндэсний сүлжээний тэргүүн С.Жавзандулам/
- Эрүүл мэндийг дэмжигч иргэдийн “Зуундай” холбооны гишүүдийн йог-бясалгалын дасгалын үзүүлбэр
14.40-14.50 Мандатын болон редакцийн комиссыг сонгох
14.50-15.00 “Эрүүл мэндийн үндэсний тунхаг бичиг”-ийн төслийг олон нийтэд танилцуулна
/”Иргэний Эрүүл мэндийн хяналт шинжилгээний зөвлөл” ТББ-ын тэргүүн Т.Оюунаа/
15.00-15.20 “Эрүүл мэндийн үндэсний тунхаг бичиг”-тэй холбоотой санал, шүүмжлэл
15.20-15.30 Иргэний эрүүл мэндийн үндэсний тунхаг бичгийг хэлэлцэн батлана
15.30-16.00 Завсарлага
16.00-16.10 “Эрүүл амьдрал хөдөлгөөнөөс эхтэй” гимнастикийн үзүүлэх тоглолт
16.10-16.20 Иргэний эрүүл мэндийн үндэсний өдөртэй болох тухай санал, тогтоолын төслийн танилцуулга
/”Иргэний Эрүүл мэндийн хяналт шинжилгээний зөвлөл” ТББ-ын тэргүүн Т.Оюунаа/
16.20-16.50 Иргэний эрүүл мэндийн үндэсний өдөртэй болох тухай санал, шүүмж
16.50-17.00 Иргэний эрүүл мэндийн үндэсний өдөртэй болох тухай тогтоолын төслийг батална.
17.00-17.30 “Эрүүл амьдрах миний төсөөлөл” хүүхдийн гар зургийн уралдаан, “Эрүүл үр удам” оюутны эссе бичлэгийн уралдааны дүнг танилцуулна.
17.30-17.40 Дэмжигч байгууллагуудад талархал илэрхийлэх
17.40-17.50 “Эрүүл мэндийнхээ төлөө Иргэн миний зүтгэл” иргэний хариуцлагын хэлэлцүүлэг, эмнэлгүүдийн зөвлөгөө
17.50-18.00 Хаалтын ажиллагаа