“ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлийн Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр амлалт авчээ. Үүнээс 18 чиглэлийн ажлыг хагас дутуу хэрэгжүүлж,16 чиглэлийн ажлыг дөнгөж эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадалгүй 100 хоногийг өнгөрөөжээ.

Засгийн газар салбар тус бүрээр хийнэ гэж ард түмэнд амласан ажлынхаа алийг нь ч 50 хувь биелүүлж чадсангүй. Амласан амлалтуудын талаас илүү хувь нь хэрэгжилгүй ийнхүү цаасан дээр үлджээ. Нэгэнт амласан чинь "амилуулах"-ыг эрх баригчдаас шаардах нь олон нийтийн эрх. Харин 100 хоногт хийж чадаагүй, хэрэгжүүлээгүй дор дурдсан амлалтуудаа Засгийн газар хэзээ биелүүлэх бол?

1. БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ

1

Монголчуудыг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авах, зарим шаардлагагүй импортын хэрэглээг багасгаж, ухаалаг хэрэглээг бий болгохыг урамшуулах

2

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын лизингийн үйлчилгээ бий болгох

3

Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг жигдрүүлж, эрчимжүүлэх

5

Бизнес эрхлэгчдийг дэмжих, барилга, замын чанар сайжруулах чиглэлээр тендерийн хуульд өөрчлөлт оруулах

8

Төрийн шаардлагагүй хяналт, шалгалтыг зогсоож, бизнес эрхлэгчдэд зөвлөмж өгөх

9

Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх

11

Зээлийн үндэсний даатгалын корпораци байгуулах

13

Үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор үйл ажиллагааны өртөг зардлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлсийг бууруулах зээл, зээлийн даатгалд хамруулах болон гадаад дотоодын үнэт цаасны зах зээлд оролцоход дэмжлэг үзүүлэх

14

Эдийн эасгийг эрчимжүүлэхэд учирч байгаа бэрхшээл, хүнд суртлыг “11-11 төв”-д хүлээн авч, шуурхай арга хэмжээ авах

16

Гадаадын ажиллах хүчний квотыг шинэчлэн тогтоох, ангиллыг зохистой болгох

2. УУЛ УУРХАЙ, АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

2

“Асгатын мөнгөний орд”-ын үйл ажиллагааг эхлүүлэх

4

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах; “Таван толгой”-н ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах

6

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх

9

“Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, төсөлд Засгийн газрын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх

12

Ураны салбарт ажиллаж буй компаниудад учирч буй саад, гацааг арилгах

3. барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх

2

Дутуу баригдсан үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх

3

Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрүүдийг барьж байгуулах

4. АЙМАГ, ОРОН НУТГИЙН ДЭД БҮТЭЦ, ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

2

Аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах хүрээнд аймгуудын төвд дулааны станц байгуулах ажлыг эхлүүлэх

3

“Шинэ сум” төслийн хүрээнд 16 сумын төвийг шинэчлэн байгуулах

5

Зургаан аймгийн (Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан) төвийг хатуу хучилттай авто замаар Улаанбаатар хоттой холбох

6

Гашуун-Сухайт, Шивээхүрэн боомтыг олон улсын статустай болгох

8

Аймгуудын төвд баригдсан орон сууцны ипотекийн зээлийн хүүг 7 хувь болгох

5. ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ

1

Эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах

3

100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй ББСБ-ын ашгийн татварыг тэглэх

4

Аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах; чөлөөт бүс, амралт зугаалга, бизнес төв, татваргүй худалдааны үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх

5

Хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох; Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг идэвхжүүлэх

6

Банкуудын гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлөх

7

Концессын ажлуудыг эхлүүлэх; Концессын тухай хуульд төрийг илүү хариуцлагатай болгох, үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах, давуу эрх олгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах

9

Гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаас хөрөнгө оруулалтыг татах

6. БУСАД

1

Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих

2

Олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах

4

Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, засаглалыг сайжруулах; бие даасан байдлыг нэмэгдүүлэх; хөрөнгө оруулалтыг зохистой болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах

5

Улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал,  эх сурвалжид үндэслэн тооцох

6

“Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-т иж бүрэн дүн шинжилгээ хийж, цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх