Төрөх эмнэлэг, түлэнхийн төвгүй сандарч байхад Төрийн ордон шиг байшиндаа дүүргийн дарга нар тарвалзаж сууна
2014/10/14
Сүхбаатар дүүргийн хуучин байраар очиж, нүүдэл суудал болж, ундуй сундуй болсныг нь хараад олон хүн гайхаж бас шинэ байр нь арваннэгдүгээр хорооллын яг хаахна гэнэ ээ гэж лавласаар гарч одно. Мэдэж цөхөх юмгүй.
Арваннэгдүгээр хороололд тэнгэр цойлон дүнхийх шил толь шиг цоо шинэ байшинд оржээ. Үүнийг нь мэдээгүй олон хүн хоосон хаалга мөргөж, ганцаар үлдсэн Газрын алба руу нь орох хэрэггүй л бол шинэ байр руу нь явахаас аргагүй болж байгаа нь харагдана. Манай дүүргүүдийн засаг захиргааны түшмэдүүд өндөр сайхан байшинд тухлан суудаг жишиг тогтоод удлаа. Баянзүрх дүүргийнхэн өмнөх Засгийн үед хааны ордон шиг шилтгээнд орсон, түүний дараагаас Хан-Уулынхан комбинатын хэдэн шар, цагаан байшин дундаа л байхгүй өндөр харшид тухлах болсон. Тэгээд Сүхбаатар дүүргийнхэн Сэлбэ голын хөвөөнд тохижиж авлаа. Өндөр сайхан байшингууд ашиглалтад орж байгаад дургүйцэх зүйл алга л даа. Гэхдээ арваннэгдүгээр хороололд сүг сүүдэр шиг цайрах Түлэнхийн төв туурь мэт байхад Сүхбаатар дүүргийнхэн, зүүн талд Гуравдугаар амаржих газар нурах шахам дэнжигнэж байхад Баянзүрх дүүргийнхэн, дүүргийн нэгдсэн эмнэлэг нь өвчтөнүүддээ дарагдаад уначихаар байхад Хан-Уул дүүргийн удирдлагууд шинэхэн байшинд тарвалзаж суух дэндүү утгагүй байна аа. Тэр өндөр сайхан байшинд хорвоод шинэхэн хүнээ угтаж авах гэж яарч догдолж, эмээж байгаа ээжүүд биш, түлэгдлийн улмаас шаналж суугаа хүүд биш, цэцэрлэг олдохгүйгээс гэртээ цоожлуулж байгаа бяцхан жаалууд биш, сургууль нь нурах болчихоод хавийнхаа сургуулиудад хуваагдаж ижилдэн дассан нөхдөөсөө хол суралцаж байгаа хүүхдүүд биш өнөөх л хамгийн их эрх дархтай, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суудаг төрийн эрхтнүүд суух хэрэг шүү дээ. Өнөөдөр улсын хэмжээнд Түлэнхийн төв гэж ор алга болоод хувийн эмнэлэгт түрээс төлж өвчтөнүүдээ эмчилж байхад Сүхбаатар дүүргийн захиргаа шинэ байранд ороод өрөө хуваарилж байгаа нь дэндүү шударга бус байна. Ер нь аливаа улс орны эрх мэдэлтэн, дарга даамлууд ард түмнээ сайн сайхан амьдруулахыг л хичээж, түүний төлөө энэ албанд очихоор тэмүүлдэг байх учиртай. Сайхан амьдруулна гэдэг нь эмнэлэгт хэвтэхдээ хонгилд хоноод байхгүй, үр хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө хонон өнжин дугаарлаж орох эрх авахгүй, сургууль нь гэрийн хаяанд, өглөө үдэшдээ салхилчих талбайтай байх л явдал шүү дээ. Харин манайд ард түмний нэрээр эрх мэдэлд хүрдэг улсууд үүнийг ор тас мартчихдаг. Эрх мэдэлд хүрснийхээ дараа ард түмний хүсч байгаа энгийн хэрэгцээг нь мартчихаад өөрийгөө, гэр бүл, ах дүүсийнхээ амьжиргааг дээшлүүлж, хувийн бизнесээөргөжүүлэх боломж гээд ойлгочихдог юм. Магадгүй улсын хэмжээнд Түлэнхийн төв ажиллахгүй, аль нэг хувийн эмнэлэгт түрээс төлөөд байж байх нь хэн нэгэн даргад ашигтай байж болох юм. Энэ нь монголчууд бидний сүүлийн гурван зуугаад жилийн турш бусдын мэдэлд, хараанд явсны гай юм даа. Төр засаг нь ард түмнийхээ төлөө байх ёстой гэдгийг мэдэж чадаагүй нь Манжийн нөлөөнд хоёр зуу гаруй, үргэлжлүүлээд Коминтерний хараанд зуугаад жил байсантай холбоотой. Уг нь төрт засаг бол ард түмнийхээ татвараар босгож авсан мөнгөө ард түмэндээ л зарцуулах учиртай. Гэвч манайд үүнийг мэдэж байгаа эрх мэдэлтэн алга. Олон нийтийнхээ төлөө гарч байгаа шийдвэр ч алга. Хүмүүсийнхээ төлөө хийсэн гэж ганц урдаа барьдаг хуримын ордон, хүүхдийн Найрамдал зусланг бол А.Филатова гуай санаачлан бариулсан байдаг. Тэрбээр төр засаг нь хүмүүсийнхээ төлөө юм хийх ёстой гэж үзэл бодлоор хүмүүжсэн, тийм улс орны иргэн байсан учраас ингэсэн хэрэг л дээ. Тэрнээс монголчууд бол эрх мэдэлд очихоороо авдаг л гэж мэдэхээс, өгдгийг мэдэхээ больчихсон хүмүүс. Товчхоноор хэлбэл бид засаглаж сураагүй улс юм. Хуучны их уламжлал, ёс журмаа мартаад бусдын нөлөөнд байсан үеийн сурцаараа явж байгаа үндэстэн гэж болно. Үүний тод жишээ бол дүүргийн засаг захиргааны нэгж нь өндөр шилэн байшинд ороод байдаг эмнэлэг, сургууль цэцэрлэг нь балгас болсон байшинд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа явдал юм. Энэ бүхнийг дараахь сурвалжлагууд баталж өгнө.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТАМГЫН ГАЗРЫН ОРДОН 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БОСЧЭЭ
Сэлбэ голын хөвөөнд Улаанбаатар хотын хамгийн гоё барилгуудын нэг ашиглалтад ороод удаагүй байна. Шилэн фасадтай, арван давхар уг барилгад Сүхбаатар дүүргийн Тамгын газрынхан нүүж ороод хэдхэн хонож буй. Өчигдөр шинэ байранд нүүж орсны анхны шуурхай хурлаа хийсэн. Дарга нар шинэ барилгынхаа тохьтой танхимд хуралдаад маадгар байгаа нь дамжиггүй. Ямар ч байсан үүдээр оруут томоохон зочид буудлын хүлээн авах аятай угтах танхимтай юм. Иргэдэд үйлчлэх танхим, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах танхим бас бий. Гурван цахилгаан шатаар дарга нар зөрөлдөж дээш доош яваад сүртэй юм билээ.
Уг барилгын зураг төсөл нэлээн хэдэн жилийн өмнө батлагдсан. Ажил хэрэг болох гэж багагүй хугацааг ард орхисон ч гэлээ өнөөдөр ашиглалтад орчихлоо. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас төсөв мөнгийг нь баталж, гаргасан байна. Нийт 6.5 тэрбум төгрөг буюу долоон цэцэрлэг, дөрвөн эмнэлэг барих мөнгөөр дарга нар өөрсдийнхөө ая тухад нийцсэн байшин бариад суучихлаа. Гэтэл хэдхэн алхмын наана Түлэнхийн төвийн навсайсан хоёр давхар байшин хэзээ нурж унахаа хүлээгээд байж л байна. Монголд ганцхан байх Түлэнхийн төвийн барилга 1957 онд баригдсан. Аль 57 жилийн өмнө одоогийн байгаа дүр төрхөөрөө баригдаж. Арван жилийн хүүхэд байхдаа хоёр давхар уг эмнэлгийн дэргэдүүр өнгөрөхдөө "Сүнстэй байшингийн хажуугаар явж байна" гээд ааг амьсгаагүй гүйдэг байв. Сүнстэй гэж хэлэгдэхээр тийм л муухай хэмхэрхий барилга байж. Гэтэл өнөө хэр бахь байдгаараа. Түлэнхийн төвийг мэргэжлийн хяналтынхан хоёр жилийн өмнө хүчээр нүүлгэсэн. Дээвэр, хана нь нураад олон жил болсон ч нүүгээд очих байргүйн улмаас өнөөдөр л битгий нураасай гэж залбиран ажиллаж байгаад нүүсэн.
Түлэнхийн төв хуучин байранд байхдаа 120 хүний хүчин чадалтай байсан. Өдөрт амбулаториор 40-50 хүнд үйлчилдэг. Энэ тоо байнга хэтэрнэ. Хоёр зуу давсан өвчтөнтэй байгаа тухай мэдээ чих дэлсдэг байлаа. Тасагт бүү хэл хонгилд гудас чирэн эмчлүүлэх өвчтөнүүдийн тоо өвлийн улиралд эрс нэмэгдэнэ. Аав ээжийгээ ажилдаа яваад эзгүй хойгуур гэртээ үлдсэн багачууд янз бүрийн шалтгаанаар түлэгдчихнэ. Бас хөлчүү согтуу явж байхдаа эсхүл хөдөө хээр яваад гар хөлөө хөлдөөсөн хүмүүс ч эднийхийг л бараадна. Тиймээс ачаалал тасрахгүй. Тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Тиймээс жилдээ мянга хол давсан хүмүүст үйлчилдэг байв. Гэтэл улсдаа ганцханд тооцогддог эмнэлэг өнөөдөр ямархан төрхтэй байгаа бол. 120 ортой байсан бол 501 болгож цөөлөөд, тасгийнхаа тоог багасгаад түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Түрээсэнд сар бүр 29 сая төгрөг төлдөг гэсэн. Уг нь тус эмнэлэгт шинэ байр барьж өгнө гэж аль дээрээс л ярьж байв. Бүр 200 ортой, долоон давхар эмнэлэг барина гээд зураг төсөл нь гарчихсан. Түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчилдэг олон улсын жишигт нийцсэн эмнэлэг барина гээд нэг хэсэг мөн ч их ярьсан даа. Долоон давхар тэр эмнэлэг одоо хаана байгаа юм бүү мэд. Цаасан дээр л зурайж байгаа байх. Харин дарга нарын суух тансаг "харш" ямар нэгэн саад, зовлонгүйгээр ашиглалтад орчихлоо.
ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ӨРГӨӨТЭЙ БАЯНЗҮРХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийслэлийн дүүргүүдээс хамгийн түрүүнд тансаг байртай болсон нь Баянзүрх. Тус дүүргийн байр 2011 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон. Хэдийгээр бусад дүүргээс түрүүлэн байртай болсон ч гэлээ одоо бол хамгийн дарууханд тооцогдоно. Өчигдөр дүүргийн тамгын газрын зарим хүмүүстэй уулзахад "Сүхбаатар, Хан-Уулыг хар даа. Тэнгэр баганадсан байртай болчихож. Манайх арай л түргэдсэн юм шиг байна" хэмээн амаа барьчихсан тууж явна лээ. Үргэлжлүүлээд "Тухайн үед гурван давхар байшинтай боллоо гэж сагсуураад байсан чинь одоо эндээ багтаж шингэлцэхгүй хэцүү байна" гэж ярих юм. Үүдэндээ угтах үйлчилгээний томоо хэсэгтэй. Тэнд нь хоёр хүн суугаад хэн дарга аль давхарт суудгийг зааж өгнө. Тааруухан хувцастай ядруухан нэгнийг юугаа хийж яваа юм гэсэн аятай муухай харж, хөөж гаргах нь холгүй болох ажээ. Харин хоёрдугаар давхрын хонгилд хоёр бүсгүй компьютер ширээтэйгээ сууж байна. Тэд төрийн сангийнхан гэнэ. Тансаг байр нь томдсоноос болж хонгилдоо суун ажиллаж байлаа. "Манай төрийн сангийнхан иргэдэд ойр үйлчлэх үүднээс ингэж сууж байна" гэж тайлбарлах юм. Шинэ тамгын газрын байранд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын долоон хэлтэс тэр чигтээ нүүж орсон. Дээрээс нь Засаг даргын дэргэдэх албадууд бий. Аудитын газар, дотоод аудитынхан, дүүргийн худалдан авах ажиллагааны газар зэрэг албаны хүмүүс шинэ байранд ажилладаг. Хоёр жигүүрт нь дүүргийн онцгой байдал, боловсролын салбарынхан бий. Эдгээрт нийт 250 орчим хүн ажиллаж буй. Үүнээс Тамгын газарт 80 хүнтэй гэсэн. Харин тус байгууллагаар өдөрт хоёр мянган хүн орж гардаг гэж байна. Холбогдох хүмүүс "Манайх олон хүнд үйлчилдэг. Хаалганы бариул тэсэхгүй шүү дээ" гээд нэг муу модон хаалгандаа санаа зовчихсон явна.
Гурван давхар тус барилга дөрвөн тэрбум төгрөгийн төсөвтэйгээр босчээ. Гуравхан жилийн өмнө ашиглалтад орсон болохоор мэдээж хэрэг их засварт ороогүй. Гэхдээ л гэрэл чийдэн солих, хаалганы бариул эвдрэх, сантехник цахилгааны асуудал гээд хүнд мэдэгдэхгүй хэрнээ төсвийн хөрөнгөөс багагүй хөрөнгө хумсалж байгаа гэсэн. Энэ гоё байшинд бусдаас ялгарах нэг онцлог байгаа нь дотроо ёслол хүндэтгэлийн өргөөтэй. Барилга ашиглалтад орсны дараа Баянзүрх дүүргийнхний хуримын ордон гээд сүртэй зарлаж байсан. Тэнд хэд хэдэн хосын хурим болох нь болсон байх. Тухайн үед гэрлэлтээ батлуулах хосууд гучин хэдэн мянган төгрөг төлөөд орж байна гэсэн. Гэвч өнөөдөр шал өөр зориулалтаар ашиглаж байгаа.
Уг гоё барилгын замын эсрэг талд гуравдугаар амаржих газар бий. 1956 онд байгуулагдсан нийслэлийн гуравдугаар амаржих газар анх яаж баригдсан, өнөө хэр тэр хэвээрээ л байна. Амаржих газрын гадаа очиход 70 хол давсан настай өвөө сууж байв. "1970 онд ууган охин минь энд мэндэлж байлаа. Эмнэлэг тэр үеийн дүр төрхөөрөө л байна. Жаахан будагны ажил хийгдсэн шиг байна. Өнөөдөр зургаа дахь ачаа тосож авахаар хүлээж байна. Орчин нь нэг янзаараа болохоор яг л тэр үеийн дүр төрх харагдаж байна шүү" гэж ярих юм.Сүүлийн жилүүдэд улсаас хөрөнгө мөнгө гаргаж хоёр жилд нэг удаа засвар хийдэг болсон гэнэ. Гэхдээ хангалттай хөрөнгө мөнгө төсөвлөдөггүй учраас ёстой нэг аминд тулсан ажлаа амжуулаад хоёр жил хурдан өнгөрөхийг хүлээдэг болжээ.
ХАН-УУЛЫН ГОЁ БАРИЛГА
Хан-Уулын Тамгын газрынхан шинэ байрандаа нүүж ороод жилийн ойтойгоо золгох гэж байна. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард шинэ байрны нээлт болж байлаа. "Төрийн үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэхээр боллоо" гэсээр нээлтээ хийсэн. Уг гоё байшин арван давхар. Байшингийн тал бүртээ хаалгатай. Дүүрэг рүү урд талынхаар, прокурорын газар руу хойд хаалгаар гэхчилэн орно. Засаг даргын дэргэдэх хэлтсүүд арван давхар байшиндаа хуваагдаад суучихсан. Яг төөрдөг байшин дотор байгаа аятай тэр дарга хаачив, энэ хаана явна гэж нэгийгээ сурсан шигээ ажиллаж байна. Дотроо гурван цахилгаан шаттай. Өнөөдүүлээ тэгш тоотой давхарт зогсоно, сондгойд зогсоно, бүх давхарт зогсоно гээд ангилчихаж. Тэтгэврийн насны өвөө цахилгаан шатыг хараад "Энд биш эмнэлгүүдэд л байхаар эд юм. Эртээд бие муутай хөгшнөө эмнэлгийн гурван давхар руу гаргах гэж амьтан хүнээр үүрүүлж бөөн л юм боллоо" гэж байна. Бас тансаг сайхныг нь гайхаад илж таалах нь холгүй юм болж байлаа. Уг барилга таван тэрбум төгрөгийн хөрөнгөөр боссон. "Баянзүрхийн гурван давхар юмны үнэ гайгүй байхад баригдсан. Тэгээд гурван давхар байж дөрвөн тэрбумын өртөгтэй. Манайх хаа очиж бага мөнгөөр байртай болсон байгаа биз дээ" гэж байна. Харин хүмүүс плита, ханын цаас, гэрлийн бүрхүүл гээд үнэтэй бүхнээр боссон барилга даа гэж ярих ажээ.
Хан-Уулын эрүүл мэндийн нэгдэл Тамгын газрынхаа урдхан бий. Бас л хуучны навсархай байшинтай. Дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, зүрх судас, мэдрэл, чих хамар хоолой, гэмтэл, шүд, арьс, харшил, ДОХ/БЗДХ-ын кабинет, биеийн тамир чийрэгжүүлэлт, сургалт арга зүй, дархлаажуулалт, халдварт, хавдар, дотоод шүүрэл, сүрьеэ, сэтгэц наркологи, хүүхдийн түргэн тусламж, эхо, уламжлалт эмчилгээ, физик эмчилгээ, рентген, клиник болон биохимийн лаборатори, статистикийн зэрэг нарийн мэргэжлийн ба үйл оношийн бусад туслах кабинеттай. Бусад дүүргийн эмнэлгүүдийн адил хэдэн арван жилийг элээсэн барилга. Улсын хөрөнгөөр хэдэн жил болж байж засвар хийгддэг хэдий ч өнөөх мөнгө нь хаанаа ч хүрэхгүй тул "гал унтраах" арга хэмжээ авсаар өдийг хүрчээ.
Э.ЭНЭРЭЛ
С.АЛТАНЦЭЦЭГ
Зочин · 2014/10/16
TURIIN ALBA 8 CAGAAS CUGALDAG GEHEER N AJIL AMJUULAH SANAATAI 8 CAGT BZD IIN ZDTG DEER OCHIHOD AJILCHID N KORIDORTOO EGNEED ZOGSCHIHSON GIMNASTIK HIIJ BAISAN. UGLUUNII GIMNASTIKAA GERTEE AJILIIN BUS CAGAAR HIIJ BOLDOGGVI YUM UU? TERCHLEN TURIIN ALBAN HAAGCHDIIN ZAN HARICAA AWAH YUM ALGA AAA YANA DAA. AJILIIN ONCLOGOO MEDEJ AJILLAJ CHADADGVI YUM BOL TURIIN ALBAND AJILLAH GEJ YUMD N ULAIRDAG BAINA AA.
Зочин · 2014/10/16
suhbaatar duurgin tomorbaatar gedeg arhichin bayn -olgiid 2 ******tei gaalin darga deer irj uhtel arhidaj bsan es zuigui negen bilee.imerhuu yumnudas hol bh yumsan
Зочин · 2014/10/16
er ni zaluus bid l shudarga vnenii toloo temt*** estoi shv de bvx zaluus negdmeleer boswol ene muusainuud yaj ch chadaxgvi shv de manaixaan oorsdiinxoo toloo oorsdoo temtsetsgeey xemeen urialj bna setgel zvrx min ***taj bna gele gd garaa xumiad xalaglad sgad bmargvi bna bid chin zaluu xvmvvs bizde
hiimori · 2014/10/16
ter 70hol garsan uvgun hudlaa ****j bna daa naad 3-r turuh chin ter ued tsatsrag tuya gej emneleg yum daa 3-r turuh zamiin urdaa 5-r sergiilehiin urd bsan yum partizanuudiin too tsuuruh tusam baiguulsan gaviya ni ihessen shig yum boloh ni dee ha ha ha
Зочин · 2014/10/15
Uneheer setgel uragdaj bn araichde
Зочин · 2014/10/15
тиймээ олон орлогч, мөн юу ч мэдэнгүй бөөн шинэ юмнууд
Зочин · 2014/10/15
Ичих нүүргүй ан-хан удахгүй сөнөхөө мэдэхгүй тарварзаж байна ааааа Хороо нь жалгын нэг тармсан хүйтэн хонгилд сууц байхад энэ ****** худалч луйварчинд дарга нэрээ мөнхөд бодцоон зайл ааа
Зочин · 2014/10/15
HELEED YUHEV MANAI MONGOLIIN UNEN NUUR TSARAI ENE DEE IIM BAIHAD YAJ HUGJIH VE DEE
Зочин · 2014/10/15
ene darga nariin oir dotniihon n humuusiig albaar tulj bj l tulenhiin emnelegiig hurdan bariulahgui bol engiin ard bid zugeer suugaad yuch barigdahgui yum bn... oorsdoo zovohgui ****oor busdiin zovlongoor jargal hiij bgaa yum
Зочин · 2014/10/15
Төр засаг ******гын газрууд конторын байруудаараа эгнэн жагсах гэж байгаа бол учиргүй тэнэг үйлдэл.үүний оронд хэн гэдэг албан ту******лтан дүүргийнхээ хэн нэгний,ямар нэг албан байгуулгын хувийн хэвшлийн ч байч болно асуудлыг ард түмнийхээ төлөө зориулж буйг тодорхой шиг мэдээлэх нь чухал та нар ямар нэг өргөө барьж ашиглалтанд оруулснаар хэнд юу наалдав гэдгийг /ард түмэнд/ бүхэнд мэдээлэх хэрэгтэй.
Зочин · 2014/10/15
bid horin heden jil buruu zasaglaltai yawsan ii gai !!!! bidend eronhiilo****in zasaglal taarna !!!2.3 namiin heden hun ene ulsaar eeljilj toglood duuslaaa
Зочин · 2014/10/15
SONOJ DUUSAH YUM BNA L DAA UDAHGUI MANAI MONGOL
Зочин · 2014/10/15
end chin darga nar urjuulgiin gazar bolson bn sh tee.oron too yavj ugch bgaa yum bn daa
Зочин · 2014/10/15
дургүй хүрч байна Дотроо ямар тансаг ямбатай гэж бодно Хөгийн хорооны дарга хүртэл хамгийн үнэтэй ширээ сандал дээр өмхий ********өө тавьчихсан байгааг хараад зэвүү хүрдэг