Ёсзүй хийгээд уучлал
2014/10/16
"Энэ нийгэмд шударга байгаа чинь хамгийн тэнэг хэрэг" гэж Монголын өнөөгийн нийгэм даяараа хүлээн зөвшөөрч, ихэнхи хүмүүсийн хандлага ийм байгаа нь, нийтээрээ ёс зүйгүй байгаагийн том илрэл. "ХЕРО Интертаймент"-ийн баг "Зуун чухал сэдэв" нэвтрүүлгээрээ "Ёс зүй" н тухайн хөндөж ярилцсан нь өдгөө бидний нийтлэг хэллэгээр бол олон нийтийг "шуугиулж" байна.
Нэвтрүүлэг сайн муу болсон хийгээд хэнийг оролцуулах байсан, хэнийг оролцуулахгүй байсан зэрэг асуудлууд төдийлэн чухал бус. Харин энэ нэвтрүүлгээр монголчууд бид ёс зүйгүй болж, сэтгэлгээний хувьд "өвчилж", улмаар харгис хэрцгий балмад болж байгаад, Монголын Төрийн эрх баригчид, улстөрчид гэж өөрийгөө нэрлэгсэд буруутай төдийгүй, ардчилал ялснаас хойшхи 24 жилд бид буруу замаар явж ирлээ гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн нь л хамгийн чухал зүйл. Үүний төлөө энэ нэвтрүүлгийг хийсэн багийнханд талархах учиртай.
ЁС ЗҮЙ-МӨН ЧАНАР миний хувийн бодол
Ямарч хүн "би өөрийнхөөрөө байгаа нь энэ" гээд олон нийтийн газарт шалдан явж болдоггүйтэй адил, олон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ заавал байдаг. "Сайн байна уу?" гэж бусадтай мэндлэхээс эхлээд буруу үйлдэл хийснийхээ төлөө "уучлаарай" хэмээн уучлал хүсэх, өөрт нь найрсаг хандаж тусалсных нь төлөө "баярлалаа" хэмээн талархах, салж одохдоо "баяртай" гэж хэлэх харилцааны бүх л үйлдлүүд дунд ёс зүй оршиж байдаг.
Хувь хүний өөрийнх нь мөн чанартай ёс зүй салшгүй холбоотой. Бусдын өмнө жентельмен, мисс болж харагдаад хүмүүсээс салж одохдоо газар руу нулимж, хараалын үгс урсгаж байгаа бол өөрсдийнх нь ёс зүйн хэм хэмжээ нь харагдаж байгаа хэрэг.
Найзалж нөхөрлөхдөө "хайлсан тугалга" шиг атлаа нэг хэсэг хугацааны дараа эд хөрөнгө, сэтгэл итгэлийг хулгайлж одохдоо огтхон ч шаналахгүй байгаа бол ёс зүйгүй найз. Хамтдаа ярьж суухдаа хамгийн сайхныг "цэцэрхэх" мөртлөө хагацаж салаад холдохдоо би биенээ харааж муучилж байгаа бол ёс зүйгүй байгаагийн жишээ. Хийсэн муу үйлдлийнхээ төлөө бусдаас огт ичихгүйгээр аашилж, бусдыг хохироож чадсандаа эрдэж бардаж байгаа бол ёс зүй огт байхгүйн илрэл.
Хувь хүмүүсийн ёс зүй уг хүнийхээ мөн чанарыг илэрхийлдэг болохоор, тэдний төлөвшил хамгаас чухал. Хүүхдээ хайрлаж байгаа нь гэж хал үзүүлэлгүй эрхлүүлээд, бусдаас дутаахгүй гэсэндээ үнэтэй хувцас эдлэлээр гоёод, олны дунд "од" болгох хүслээр элдэв чамирхал маяглалд сургаад, "ухаантай" г нь гайхаж урд нь сөхөрч унаад, уурлаж гомдох вий хэмээн хүссэн болгоныг нь биелүүлээд ч бид тэднийг ёс зүйтэй болгож чадахгүй.
Олны дунд биеэ авч явах дадал, харилцааны соёл, өөрийгөө илэрхийлэх чадвар, бусдыг хайрлаж хүндлэх сэтгэлд сургаж чадахгүй бол ёс зүйг тэдэнд бий болгож чадахгүй. Энэ бол хэм хэмжээ юм. Магадгүй маргаашийн өдөр өвдөхөд тань төвөгшөөж, "хувиа бодоод" орхиж одох гашуун үйлдэл ёс зүй огт байхгүй хүүхдээс тань гарах ч юм бил үү?
Ингээд бодохоор энэ ёс зүй гэдэг хэм хэмжээ хүмүүс биднийг хооронд нь холбож байдаг холбоос. Үүнд хамааралгүй хүн гэж огтоос үгүй. Бидний амьдарч байгаа нийгэм, бидний эргэн тойронд амьдарч байгаа бүх хүмүүс ёс зүйгээр холбогдож байдаг.
ЁС ЗҮЙ-НИЙГМИЙН ДАРАНГУЙЛАЛ миний хувийн дүгнэлт
"Холын шуналтай" маш олон хүмүүс 1990 оноос хойш Монголын нийгмийг удирдахад оролцжээ. МАХН-МАН-АН хэмээх улстөрийн хүчнүүдээр дамжиж улстөрд орж ирсэн хүмүүс эхэндээ тэвдэж учраа олохгүй байсан бол аажимдаа дасч, одоо бол зохион байгуулалттайгаар Монголын хөгжил, хүрч болох байсан их ололтуудыг гацааж байна.
Тэдний энэ үйлдлүүдийг олон нийт мэдэрч байсан хэрнээ "арай ч үгүй байлгүй дээ, эрхбиш ухаарч засах биз" гэж хүлээзнэсээр одоо бол айдаст автаж эхэлжээ. Тэд Монголын нийгэмд огт "ичих булчирхайгүй", "би" гээр өвчилсөн, "намайг хэн хэлж, нохойг хэн саах билээ" хэмээн бардамнан сагсуурсан, эрх мэдэл их мөнгөөр бусдад дээрэлхсэн, зөвхөн "хувиа бодсон" ёс зүйгүй бүхэл бүтэн "хүн сүргүүд"-ийг бий болгож чадлаа. Ёс зүйгүй энэ байдлаараа тэд монгол хүний үнэт "мөн чанар"-ыг үгүй болгоход ойртож байна. Энэ бол маш их аюул.
-Бусдын халааснаас хулгай хийсэн хүмүүс хуулиар шийтгэгдэж шоронд ял эдэлж байхад, улсын хөрөнгийг завшиж хулгайлж баяжсан хүмүүс албан тушаал хашиж огт ичихгүйгээр зурагтаар олны өмнө шударга ёс, ёс зүй, хөгжил дэвшил ярьж байна. Энэ ЁС ЗҮЙ мөн үү?
-Хууль бусаар баяжсан хүмүүс улам ихээр баяжиж, бусдаас ялгарахын тулд 9911.... дугаарын утас, автомашины "азын дугаар"-ыг зохион үнэд хүргэж, үнэтэй машин, тансаг хаусаар бусдын атаархлыг хөдөлгөж, монгол хүний мөн чанарыг өнгө мөнгөөр үнэлэн худалдаж байна. Энэ ЁС ЗҮЙ мөн үү?
-Нийгэмд "баячуудын давхрага" ыг бий болгон залуу царайлаг охидыг "нийлүүлэн" зугаацуулдаг, захиалгаар өөрийнх нь эсрэг хүмүүсийг "зодуулан" дарамтлуулдаг нууц үйлчилгээг бий болгон санхүүжүүлж байна. Энэ ЁС ЗҮЙ мөн үү?
-Олон нийтэд ил тод, үнэн зөв мэдээлэл түгээх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдан авч, олон олон хэвлэл мэдээллийн байгууллагуудад өөрсдийнх нь буруу муу үйлдлийн талаар олон нийтэд хүргэхгүй байх шаардлагаар "Хаалтын гэрээ" байгуулан мөнгө хаяж, "амыг нь барьж" байна. Энэ ЁС ЗҮЙ мөн үү?
-Нэгэн цагт Эрдэнэт үйлдвэрт хангамжийн "шахаа" хийн хувийн мөнгөө төсвийн мөнгөөр хэд дахин өсгөж байсан муу зуршлаараа, өнөө цагт Оюу толгойд ийм аргаараа мөнгөө арвижуулах боломжийг олж авах гэж өөр хоорондоо "өрсөлдөн", Монголын эдийн засгийн хөдөлгүүрийг "гацааж" байна. Үүний төлөө эх орончдыг "хөлсөлж" бас "турхирч" байна. Энэ ЁС ЗҮЙ мөн үү?
-Наанаа намаар талцан маргалдаж байгаа "дүр харуулах" хэрнээ, цаанаа нам хамаарахгүйгээр хувийн болоод бүлгийн ашиг сонирхлын төлөө, улс олон нийтийн эрх ашгийг "уландаа гишгэж байна". Тэд өөрсдийн ашиг сонирхолд таацуулан Засгийн Газрын бүтцийг дур зоргоороо өөрчилж, тохиролцоогоор албан тушаалыг хуваарилж байна. Энэ ЁС ЗҮЙ мөн үү?
-Сарын 300 орчим ам. доллар хүрэхгүй цалинтай төрийн албан хаагчид шийдвэр гаргаж, гарын үсэг зурах эрх мэдлийнхээ ачаар "саятан" шиг тансаг амьдарч чадаж байна. Тэд цалингаа тэгтлээ голохгүй хэрнээ албан тушаалаа орхихыг ч бас хүсдэггүй. Далд эдийн засаг буюу авилгалын "аалзны тор" шиг сүлжээ Монголын нийгмийг аль хэдийн бүрхэж орхисон. Мэдрээд бухимдаад байгаа хэрнээ бид энэ тухай "огт мэддэггүй", бас дуугардаггүй. Энэ ЁС ЗҮЙ мөн үү?
-Бүхэл 5 сонгуулийн хугацаанд худлаа амалж, хууран мэхэлж, сонгогчдийн саналыг худалдаж авах аргаар Засгийн эрхийг авсан атлаа, нэг ч амлалтаа биелүүлээгүйн төлөө хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Эцэст нь тэд сонгуулийг итгэл үнэмшил, чин сэтгэл эр зоригоор бус, мөнгөөр өрсөлдөх талбар болгон хувиргаж чадлаа. Тэд үүнийхээ төлөө огт ичихгүй, "нүүр нь ердөө ч улайхгүй" байна. Цагаандаа гарчээ. Энэ ЁС ЗҮЙ мөн үү?
Яагаад монголчууд бид ингэтлээ "улс төржиж", өндөр хөгжилтэй орнуудын иргэд тэгтлээ улстөрждөггүй юм бэ? Хөгжлийн ойлгомжтой стандарт, хуулийн алагчилдаггүй үйлчилгээ, дийлэнх олонхи иргэдийн амжиргаа нь боломжийн түвшинд байгаа бол хүмүүс "улстөр"д тийм ч их ач холбогдол өгдөггүй, нэгэнт сонгосон хүмүүстээ тэд итгэдэг.
Монголын Засгийн Газар бизнестэй холилдож, улстөрд орсон хүмүүс "баяжицгааж", нам дагаж зусардсан хүн болгон боловсролтой боловсролгүй, мэдлэгтэй мэдлэггүй байсан ч хамаагүй улс төрд орж болдог тогтолцоо өдгөө монголчууд биднийг хамгийн ихээр бухимдуулж байгаа. Нэгэнт тогтолцоо нь буруу болохоор хичнээн сайхан санаа, сайн оролдлого байсан ч амжилтад ердөө ч хүрэхгүй. Тэгэхээр тэднийг л өөрчлөхөөс өөр сонголт үгүй.
ЁС ЗҮЙ-УУЧЛАЛ миний хувийн санал
Манай улстөрчид ёс зүйгүй байснаасаа болж Монголын төрийг "самарсан" аа саяхнаас ойлгож, ард түмнээсээ уучлал гуйх тухай ярьж эхэллээ. Уярмаар сайхан ухаарал, удахгүй сонгуулийн сурталчилгаа эхлэх гэж байгаагийн шинж. Энэ нэвтрүүлгийн дараанаас бүх улстөрчид ээлж дараалан ард түмнээсээ "уучлал гуйж", ухаарлаа хуваалцаж, "дахиж би ийм алдаа гаргахгүйгээр Монгол орноо хөгжүүлж чадна" хэмээн амалцгаах болно.
Тэд хэзээ ч ёс зүйтэй болж чадахгүйн илрэл нь энэ. Хувь хүмүүс ёс зүй алдсаныхаа төлөө бие биенээсээ уучлал гуйж, чин сэтгэлээсээ гэмшдэг. Мэдээж тэд дахиад л нөхөрлөцгөөж, бие биенээ илүү дотноор хайрладаг. Амьдралд байдаг сайхан үзэгдэл.
Харин улс төрчдийн хувьд бол асуудал шал өөрөө. Тэдний ёс зүйгүй байснаасаа болж гаргасан алдаа бүхэн нь улс орны хувь заяа хийгээд ард олны амьдрал, сэтгэлгээ, итгэл найдварт маш муугаар нөлөөлсөн.
Үүнийг тэд нөхөж өгч чадах уу? Тэд ард олны баялаг, олон нийтийн өмчийг хууль бус аргаар хулгайлж завшсан тэр их хөрөнгүүдээ буцааж өгч чадах уу? Чин сэтгэлээсээ гэмшиж, "амиа хорлодоггүй" юмаа гэхэд, дахиж хэзээ ч улс төрд орж ирэхгүй гэж амлаад холын холд агуйд сууж "нүглээ наминчилж" чадах уу? Энэ их цаг хугацаанд учруулсан хохирлынхоо төлөө хариуцлагаа үүрч шоронд суун ял эдэлж чадах уу?
Энэ асуудлыг хөндөж нэвтрүүлэг бэлтгэн олны анхааралд хүргэсэн "ХЕРО Интертайнмент" багийнханд баярлалаа. Монгол хүн болгоны сэтгэлд далдхан оршиж байсан шаналлын нэг хэсэг нь энэ юм шүү дээ. "Хүмүүс дуугарч, санааа бодлоо илэрхийлж байх хэрэгтэй байна" гэдэгтэй би санал нийлж байна. Олон ч хүмүүс "энэ тухай дуугарч орхивол, хэн нэг нь ирээд намайг алчих болов уу?" гэсэн айдаст хүлэгдсэн байгаа.
Нийгэмд айдас хүчирхийлэл, эрээ цээргүй, ёс зүйгүй байдлыг бий болгосон бүх улстөрчдийг өөрчлөх ёстой. Энэ бол бидний заавал хийх зүйлийн нэг нь. Мэдээж дараа нь тэдэнтэй хариуцлага тооцох болно. Заавал шүү. Харин бид хулчгар, зусар байж болохгүй. Бидний дараа энэ орон, энэ нийгэмд бидний үр хүүхдүүд амьдрана. Тэгэхээр бид бас өөрсдөө ёс зүйтэй байх ёстой болж байна. Сонгууль ч дөхөж байна даа. Эвтэй байж л бид хүчтэй байх болно.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
ナイキ ハイパーヴェノム ファントム · 2014/11/26
ナイキトータル90スパイク発売予定 Ёсзүй хийгээд уучлалナイキ ハイパーヴェノム ファントム http://soccerbuy.jp/catalog/category/index?cid=22
hermes brand · 2014/11/26
hermes paket sendungsstatus Ёсзүй хийгээд уучлалhermes brand http://www.mosatech.nl/hermes-bag-for-men-hermes-brand.html
Зочин · 2014/10/17
jenko unen ug xelsen. unen ug xelsen xund xun oshtei uxer unsan xund noxod oshtei gej
Зочин · 2014/10/17
Mongoliin uls tur bol 100% huivaldaan hulgai deerem. Ed nar dotor uuriin hudulmuruur tolgoi oyun uhaanaaraa bayjsan 1 ch hun baihgui. Bugd tusviin munguur ulsiin bayalgaar bajsan ulsuud. Mongoliin ireedui pad haranhui lav l 200 jildee brrrrrrrrr
uu tiimuu · 2014/10/17
jenko ylsaas huvichilj avsn bukh uildveree butsaagaad ty****chval bi itgene yos zuid n .
Teneg zochind · 2014/10/17
Эв гэдэг үгийг чи тэнэг яг үгээр нь ойлгоод байх юм. Эв гэдэг чинь булхайг нь нуу гэсэн үг биш шүү. Дуугүй бай гэсэн үг ч биш. Чи бол хоорондоо худлаа хагаралдуулаад дайтаад гэж хэлж ************ой хүмүүсийг зодолдуулаад өөрөө ард нь бултаад үлдэх хүн шиг байна. Аягүй бол чи өөрөө худал хуурмагийг хүн хийдэг хүн байгаа даа. Харах царайны.
Зочин · 2014/10/17
эвтэй байвал хүчтэй гэдэг бол худлаа, бид эвгүй байх ёстой, хоорондоо хэрэлдэж, уралцах ёстой, шударга ёсны төлөө хоорондоо зодолдох ёстой, тэгж байж эв найрамдал би болно, чиний үйлдэл худал хуурмагийг тэвчиж чадахгүй нь гээд дайраад босоод ирэх тийм аавын хүү, ээжийн охид энэ нийгэмд хэрэгтэй байна, түүнээс эв найрамдал яриад худлаа *****************хүн хэрэггүй, эвтэй байлаа гээд бид юу хожив, хэдэн худалч юмнуудын хоолыг бэлдэж л өглөө