Оросын эрдэмтэд дэлхийн сүйрэл хэзээ ч тохиож болзошгүйг нотоллоо
2013/01/31
Манай гариг дэлхийд аюул сүйрэл заналхийлж байна. Үүнд ус, агаар, газар болон гал орж байна. Дэлхийн сүйрлийн шинэ хувилбар нь ямарч боломж эс үлдээнэ.
Өөрсдийн таамагууд болон ертөнцийн бүтцийн суурийг хэрхэн төсөөлж байгаа тухайгаа ОХУ-ын Алс-дорнодын холбооны их сургуулийн профессор Александр Гульков болон Александр Паничев нар “Абсолют болон Хүн” номондоо бичжээ.
Тэрч бүү хэл алс-дорнодын эрдэмтэд гурван байгалийн сүйрлийн газар зүйн гэрчилгээнүүдийг судалжээ. Энэ нь “дэлхий дахины үер”, мөсжилтийн үе болон динозавруудын мөхөл юм. Тэд байгалийн сүйрлүүд нь нэг л үүх түүхтэй байдаг гэдэг дүгнэлтэнд хүрчээ. Ингэхдээ тэдний эхлэл нь агаар мандал “хямарч” үй олон төрлүүд мөхсөн даяаршлын богино хугацааны үйл явдалтай цаг хугацааны хувьд давхацсан ажээ.
Энэ нь ямар үйл явдал байсан бэ гэсэн асуултын хариултанд профессор Паничев болон Гульков нар маш бага үр ашигтай нэгэн зүйлийн тухай санасан юм. Үүнийг 1985 онд зөвлөлтийн сансрын нисгэгч Владимир Жанибеков нээсэн юм. Тэр нислэгийнхээ үеэр жингүйдлийн хөдөлгөөний үед хүний бие гэнэт тэнхлэгийг тойрч 180 градус эргэлддэг болохыг тогтоосон юм.
Эрдэмтэд таамагтаа, “Жанибековын энэ үр дүн” гариг дэлхийн сүйрлүүдийн шалтгааныг тайлбарлаж байж ч болох юм гэж үзжээ. Магадгүй, дэлхий ийм жингүйдлийн ийм холбиролтуудыг хийж байсан ч болох юм шүү дээ. Ингэхдээ өөрийн тэнхлэгийн чиглэлийг солиод байсан байж болох юм. Хэрвээ одоо тэр нь тэнхлэгээ тойрч зүүн тийш эргэж байгаа бол, үүнийхээ дараа нөгөө тийш буюу баруун зүгт эргэж болох юм. “Тэнхлэгийн тонгороо“ гэх эл онол нь чухам ямар учраас Нарны аймгийн хэсэг гаригууд нь дэлхийтэй харьцуулахад эсрэг эргэлддэг болохыг тайлбарлана. Магадгүй тэдгээр нь бас манай дэлхийтэй хамт синхрон хөлбөрөлт хийдэг ч юм билүү.
Дэлхийн “тэнхлэгийн хувирал” нь дэлхийн сүйрлийг санагдуулдаг гэж Паничев болон Гульков нар ярьж байна. Ой мод, газрын хөрс агаарт хөөрч, нилээд зайнд нисч, бөөнөөрөө нам дор газар унана. Хэдэн сая жилийн дараа эдгээр гуу жалгууд нь чулуун нүүрс болж хувирна. “Тэнхлэг “ дэлхий рүү баруун тийшээ хөлбөр дараа цунамийн адил аймшигт тэнгисийн давалгаан ертөнцийг нөмөрч, “дэлхий үерт “автана.Үүний дараа зөвхөн өндөр уулархаг газрууд л үлдэнэ гэж эрдэмтэд үзэж байна.
“Хөлбөрөлтийн” дараа газар чичирхийлж, түүнээс гал гарч, галт уул дэлбэрнэ. Агаар мандалд хаягдах үнс нарны гэрлийг бүр мөсөн халхлан хаана. Түүн дээр хэдэн мянган жил шинэ “мөсжилтийн үе” тогтоно. Амьд организмын ихэнх нь үүрд устаж үгүй болно.
Дэлхий дээр ийм түүхтэй хэдэн зуун үйл явдал бий гэж Паничев болон Гульков нар үзэж байна. Ийм гамшгуудын нэгээр тэнгисийн хуримтлалаас тивийн хуримтлалд огцом шилжих үзэгдэл гэж тэд үзэж байна. Паничев болон Гульков нарын дэвшүүлсэн таамгаар галт уулын хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийн дүнд аварга том хавтгай үүсдэг байна. Үлэг гүрвүүлүүдийг хэдэн мянгаар нь хэвтүүлсэн маш том эгнээнүүд нь уршигт цунамийн гэрч биш гэж үү?
“Бидэнд ийм цуврал үйл явдал дахин гарахгүй гэх үндэслэл алга гэж алс-дорнодын эрдэмтэд ярьцгааж байна. Гэхдээ хэзээ вэ? Тэдний тооцоолж байгаагаар, дэлхийн сүйрэл нь 23-30 сая жилийн давталттай болдог ажээ. Сүүлийнх нь 25 сая жилийн өмнө болжээ. Ингэснээр Паничев болон Гульков нарын таамаглаж буйгаар дэлхийн “хөлбөрөлт ” бараг өдөр бүр гарч болох ажээ.