Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь зөвлөгөөн болов
2014/04/01
Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжиж буй хууль эрх зүйн баримт бичиг, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд зэргийг хэлэлцэн хамтран ажиллах талаар салбар бүрийн оролцоог тодотгон ярилцсан. Энэ үеэр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр бидний үйл ажиллагааг сурталчлан таниулж, үр бүтээмжийг нэмэгдүүлж байв. Мөн зөвлөгөөний үеэр Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих ажлыг эрчимжүүлэх талаар Аймгийн засаг даргын 12 тоот албан даалгаврыг танилцуулж, “Эх хүүхдэд ээлтэй сум” болзлын шалгуур үзүүлэлтэнд сум, орон нутгийн удирдлагуудын саналыг авсан. Тухйн саналуудыг тусган ойрын хугацаанд сумдад хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Ховд аймгийн Эрүүл мэндийн газар