Дархан суманд зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зориулсан “ГАРЦ” арга хэмжээг зохион байгууллаа
2014/04/02
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан суманд зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, эмэгтэйчүүдийн өвчлөлийг илрүүлж, эмчлэх, жирэмслэлтээс сэргийлэх зорилготой “ГАРЦ” арга хэмжээг зохион байгууллаа.
Үзлэгт орсон эмэгтэйчүүдийн 14.8% нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхтэн тогтолцооны эмгэгтэй байсан бөгөөд эмчилгээнд шаардлагатай зарим эм тариаг эмэгтэйчүүдэд үнэгүй өгч, эмчилгээг шууд эхлүүлжээ. Цаашид “ГАРЦ” арга хэмжээг үргэлжлүүлж, долоо хоног бүрийн Баасан гаригын 13.00-17.00 цагт зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ, эмчилгээг зохион байгуулна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын эх, барих эмэгтэйчүүдийн мэргэжилтэн С.Ариунаа мэдэгдлээ.