Настай хүнийг хүүхдийн хамт далангаас автобусаар шахан унагаажээ
2014/10/23
Энэ бичлэг дээр нэгэн настай хүн зээ хүүгээ сургуулиас нь аваад явж байхдаа /хэт нарийн замаар орж ирсэн/ автобусанд шахуулан мөргүүлээд 3 метрийн өндөр далан дээрээс унаж байгааг харуулжээ.
Тухайн хэргийн бичлэгийг ойролцоох гудамжны камераар ийн ил болгожээ. Бичлэгт хүн мөргөж унагачихаад гарч ирэхгүй байгаа хүн чанаргүй автобусны жолоочийн талаарх дүрс байгаа юм. Энэ хэрэг 10 сарын 22-ны 18:05 минут орчимд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу хорооллын Парадокс төвийн урд талын нарийн зам дээр болсон осол бөгөөд хүн мөргөчихөөд хаалгаа ч онгойлгож харахгүй иргэдийн шаардлагаар арай гэж гарч хохирогчдыг эмнэлэг рүү авч явсан жолооч эр хүүхдүүдэд нь Зүгээрээ гайгүй байна, хурдхан мэдүүлгээ өгчихөөд явъя, та нар хүнээ аваад явна биз гэж тавлах аястай ярьж зогссон гэнэ.
Хэргийн буруутан жолооч хэрэг бүртгэл дээр тайлбар өгөхдөө би бараг зогсож байсан тэр 2 өөрсдөө унасан гэж тайлбар өгсөн байна. Мэргэжлийн хүмүүс энэ ослын бичлэгийг хараад нэг тайлбар өгөөч.
Энэ зам хороолол доторх замд ордог санагдаж байна. Хэрэв тийм бол явган зорчигч давуу эрхтэй байх ёстой зөв үү? Төв Замын цагдаа
Автобус энэ нарийхан замаар зорчих эрхтэй юу?
Хэрэв эрхгүй бол хориглосон тэмдэг байх ёстой юу? Тэр тэмдгийг хэн хийх ёстой вэ? / Замын Цагдаагийн Газар/
Яагаад ийм өндөр далан ямар ч хаалтгүй байгаа вэ? Энэ асуудлыг хот хариуцах ёстой юу, дүүрэг үү, эсвэл СӨХ үү? Эрдэнийн Бат-Үүл Баянгол Дүүрэг Мэргэжлийн Хяналт
Эцэст нь 3 метрийн өндрөөс мөргүүлж унасан настай хүн хүүхэд 2-ын эрүүл мэндийн асуудлыг хэн хариуцах, алсдаа гарч болзошгүй эрүүл мэндийн асуудал, тэтгэвэр тэтгэмжийн нөхөн олговор хэрхэн шийддэг, хуулиараа энэ жолооч ямар арга хэмжээ авахуулах ёстойг холбогдох албаныхан тайлбарлаад өгөөч.
Мэдээллийн Хотын иргэн Бямбаагаас иш татав