Э.Бат-Үүл: Б.Ариунсанг ТЕГ-ын даргаас чөлөөлөх ёстой
2014/10/23
Нийслэлийн Засаг дарга багаад Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн өдрүүдэд АН-ын дарга МАХН-ын дарга нарын хооронд байгуулсан гэрээ олны анхаарлыг маш ихээр татаж байна. Тус гэрээний хавсралт “нууц” материал ил боллоо гэх мэдээлэл ч цахим ертөнцөд тарсан. Ерөнхий сайд энэ бүхнийг хуулийн байгууллагаар шалгуулна гэж мэдэгдсэний дагуу зарим сэтгүүлч Тагнуулын Ерөнхий газарт дуудагджээ. Та энэ талаар мэдээлэл авсан биз дээ?
-Би энэ мэдээллийг сонсоод үнэндээ их гайхлаа. Намын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, гэрээний хавсралт гэгчийг гаргаж ирсэн гэж үзэж байгаа бол үнэнийг тогтоолгохоор шалгуулах ёстой. Ингэх нь зөв.
Гэхдээ Ерөнхий сайд өөрийн шууд харьяалалд байдаг Тагнуулын Ерөнхий газарт үүрэг өгч сэтгүүлчдийг дуудаж шалгуулсан нь буруу бөгөөд маш ноцтой.
Тагнуулын байгууллага бол Н.Алтанхуягийн хувийн мөрдөх товчоо биш. Энэ алхам ардчиллын үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөөнд ч ноцтой аюул учруулна. Ийм жишиг тогтоож яасан ч болохгүй. Энэ чинь сонирхлын зөрчил үүсгэж байна. Энэ жишгээр бол би л гэхэд миний тухай хэвлэл мэдээллээр гарсан асуудлаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг дуудаад энэ мэдээллийг шалга гэж үүрэг өгдөг болох юм байна л даа.
Ерөнхий сайд зүй нь өөрөөсөө хараат бусаар ажилладаг шүүх, прокурорт гомдол гаргаж шалгуулах учиртай. Дахин хэлэхэд хуулийн дагуу шүүх, прокурорын байгууллагад хандах ёстой.
-Тагнуулын байгууллага намуудын гэрээ тойрсон асуудлаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулах ёсгүй гэж Та үзэж байна уу?
-Тагнуулын Ерөнхий газар гэдэг бол хувь хүний биш Үндэсний аюулгүй байдлын тухай асуудлыг ярьдаг байгууллага.
Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө нэр төртэй холбоотой асуудлаар үүрэг өгсний дагуу сэтгүүлчдийг шалгана гэдэг байж боломгүй асуудал.
Монголын ардчилалд аюул учруулах ийм жишиг тогтоож болохгүй. Энэ хууль бус үйлдлийнх нь төлөө ТЕГ-ын дарга Б.Ариунсанг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ дээр шалгах хэрэгтэй.
Zochin · 2014/10/27
Ajlaa hiij chadahgui bna gej shuumjleed bhad uhen hatan zuuraldaad bdag ymar sonin erenhii said be? Yponii zarchmiig duuraigaach!
Зочин · 2014/10/27
Oriin hvnee tavishuu dee.sanaa amar 4zil azilaa hiine
Зочин · 2014/10/24
uul baataraa ter ***ldan banidiign handiig haga daraachee davarsaar davarsaar tolgoi deer chin udahgui sheene shuu
Зочин · 2014/10/24
ter ariunsang ****uulaahee boon horchin *** ter govi altain zasag darga gej neg holduu bas neg horchin ***** bna say delger sumiin zasag dargaar ooriinoo zee duug luivaraar tavchisan yum neg hachin ***iin yamaag govi altain buh darga nar ariunsangiin humuus 2016 ond gartsaagui unana ternees omno yaj idehuu gej yartsgaaj biadag humuus bugdiig n ****uulaachee dandaa ***iin yamaa nar
Зочин · 2014/10/24
ARIUNSAN GEJ yamand baihdaa yaj bantan *****j baisan bilee.Ene harah tsaraini TEGn darga hiij chadah hun mun uu.BOLIOOCHE.Yaj yawaad iim ajil hashij bga ym be.BOLIMOOR ym.Iim ymnuudig ****uulaach.Eneni hajuud Bat-Yyl chin ym hiigeed bga shde.
zochin · 2014/10/24
zov zob demjij bna uul dargaa chi shuu
Зочин · 2014/10/24
za buural ovgon hamaagui yum burj yarij baij TEG dargaar hamag no goo ilruuluuleed sho ruu yavah ve de
Зочин · 2014/10/24
Яг зев дэмжиж байна
Зочин · 2014/10/24
Sonin Baagii Altan xui
Зочин · 2014/10/24
Bat uul dargiig demjine .Xarin Altan xuyag bol ogshorx ni zuv Yagaad gewel Altan xuyagt eruul uxaan algaa ard tumeen
Зочин · 2014/10/24
угаасаа алтанхуяг ийм зүыл ашиглах гэж хууль бусаар энэ хүнийг томилсон монголыг арай танагтай байгаа дээр энэ алтанхуяг золжаргал саыханбилэг эрдэнэбат зэргээс салгаж ардчилал нэг салхи оруулж өгч тус болно уу
Zochin · 2014/10/24
Yag zuv TEG iin dargiig chuluululuh ni zuv
Zochin · 2014/10/24
Estoi yag zyv bainaa.