Аврал эрсэн нэгнийг цагдаа хамгаалсан шиг хамгаалж чадахгүй байна
2013/05/14
Ард иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй цагдаагийнхан гэмт этгээдийн гарт хутга бариулаад явуулсантай ижил зүйл болжээ.
Таван настай хүүгээ заазуурдаж тамласан хэрцгий эцгийг түр саатуулах байранд хоёр хонуулаад гаргасныг ингэж зүйрлэж болох мэт. Өш хонзон санасан эцэг гэртээ очоод хүүхдүүдээ өмнөхөөс ч илүү дарамталж, айлган сүрдүүлжээ. Ингэхдээ хашааны гөлөгний хоолойг нь багалзуурдан харуулж, “та нарыг ингэнэ шүү” хэмээн айлган сүрдүүлсэн гэх. Согтуу эцгийг Баянзүрх дүүргийн цагдаагийнхан даваа гаригт дахин баривчилсан байна. Одоогоор эцгийнхээ хэрцгийллийн золиос болсон таван настай И хүүг зургаан настай ахынх нь хамт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд аваачаад байна. Харин хоёр настай охин нь хоол тэжээлийн дутагдлын улмаас тураалд орсон учир ээжтэй нь хамт Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж. Ингэхэд хагас галзуурсан гэмээр тэр эцгийг цагдаагийнхан яагаад тийм амархан тавьж явуулав гэдэг асуулт гарч байна. Түүний харгислалд өртсөн бяцхан хүүгийн төлөө хэн нэгэн тэгтэл хүч гарган гомдол мэдүүлээгүй болохоор тэр үү.
Эсвэл ерөөс гэр бүлийн маргаан, хүчирхийллийн асуудалд манай хуулийнхан ийм өнгөц хийсвэр ханддагийнх юм болов уу. Уг нь хамгийн нягт няхуур, тэр тусмаа хохирогчид энэрэнгүй, хохироогсод хатуу хандах учиртай хэрэг бол гэр бүлийн хүрээнд гардаг хэрэг баймаар. Энэ төрлийн хэргийн хохирогчид нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Цагдаагийнхан “алуурчин”-ыг зүгээр л тавиад явуулчихсан хэрэг үүгээр зогсохгүй. Өнгөрсөн гуравдугаар сард хадмууд уруугаа бензин асгаж шатаасан аймшигт хэргийг Наранбаатар гэгч үйлдсэн. Бас л Д-тэй адилхан архи ууж, агсам тавьдаг танхай эр. Гэрийнхэн нь авир аашийг нь тэсэхээ байгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгч баривчлуулаад байв. Гэвч цагдаагийнхан мөн л хугацаанаас нь өмнө сулласнаас болж таван хүний аминд хүрсэн хэрцгий хэрэг үйлдсэн. Мэдээж цагдаа түүнийг хэрэг үйлд гэж явуулаагүй. Гэхдээ хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ дутуу дулимаг биелүүлсэнтэй шууд холбоотой гэж хэлж болохоор байгаа юм. Хэрэв цагдаагийнхан тавьж явуулаагүй бол ийм хэрэг гарахгүй ч байсан юм бил үү гэх гомдлын үгс талийгаачийн ар гэрийнхнээс гарч байв. Зөвхөн цагдаа ч гэлтгүй хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэгт гэрч, хохирогчийг хамгаалах ямар нэгэн зохицуулалт байдаггүй аж.
Олон жилийн турш нөхрийнхөө дарамтад тарчилсан бүсгүй зориг гарган гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн ч шүүх хурал болохын өмнөхөн нөхөртөө хутгалуулж амиа алдсан хэрэг хүртэл гарч байв. Уг нь бид хүний эрхийг дээдэлдэг ардчилсан оронд амьдарч байгаа. Гэтэл манайд ядарсан зовсных нь эрх ашиг хамгийн ихээр зөрчигдсөөр байна. Тэр тусмаа хүүхэд, эмэгтэйчүүд хохирогч болон үлддэг гэр бүлийн хүрээний маргаан, хэрүүл, хүчирхийллийн хэрэг зөрчил хуулийнхны хараа хяналтад бүрэн утгаараа орж чадахгүй байсаар. Ийм байх эрх зүйн орчин сайжрахыг хүлээнэ гэвэл илүү олон хүн хүчирхийллийн золиос болно гэсэн. Яг одоо байгаа нөөц боломжоороо л хүний эрхийг дээдлэн ажиллах нь хамгийн оновчтой сонголт бус уу. Удахгүй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина. Гэрч хохирогчийг хамгаалах хуулийн төслийг ч мөн хэлэлцэнэ. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг ч шинэчлэн батлахаар ярьж байна. Хууль эрх зүйн орчин сайжирвал хүчирхийлэлд өртсөн иргэнийхээ нуруунд ачаа нэмдэг одоогийн нөхцөл байдал бага ч гэсэн дээрдэх нь тодорхой. Муу л гэвэл хойд талын хар овоохой гэдэг шиг цагдаа нарыг буруутгалаа гэж шүүмжлэх хүн гарах байх. Гэхдээ хүчирхийлэгчээс айсан иргэд цагдаагаас л аврал эрдэг. Ингэж төрийн цагдаад хандсаныхаа төлөө улам л их заналхийлэлд өртдөг нь үнэн. Харин цагдаа хамгаалсан шиг хамгаалж чадахгүй байна.
Зочин · 2013/05/17
OYUNTNGALAG GEJ YAMARCH HUULIIN OILGOLT MEDREL MEDREMJGUI JIRIIN NEG SETGUULCH NER ZUISEN TOTIOS YALGAAGUI HUNII YARISNIIG DAVTDDAG L TOTI YUMA CHI ENE TALIIN MEDLEG MEDEELELGUI BJ YAMAR NEGEN NIITLEL OLON NIITET HURGEH BAIDAG.MUU BN, CHINII AJIL UUREG UNEN EH SURVALJAAS NOTOLGOOTOI MEDEELEL HURGEH SHUU MAL MINE
Иргэн · 2013/05/15
Монголын цагдаа нар бол зүгээр л ********. тэд нар ядарсан ****** ардуудаа дээрэлхээд өмхий **********нуудаас мөнгө авна, эсвэл тэдэндээ зодуулаад л арчаагүй царайлаад байж байдан тэнэг улсууд гэж би хэлнэ
Зочин · 2013/05/15
цагдаа яах юм бэ? хуулийн дагуу сайндаал 3 хоног хорино,ц******лаад 30 хоног баривчлана тэгээд л арга хэмжээ дуусаж байгаа шүүдээ.;дарамтлуулсан авгай нь ирээд гомдолгүй гээд л хэлчихэд сулалхаас өөр аргагүй болно шүү дээ.
Зочин · 2013/05/15
Muusain Tsagdaa Nar .Osdo bolj baival Bolno Gesen shig .Төрийн бөөөснүүд
Иргэн · 2013/05/15
Монголын цагдаа зайл шдээ ********нууд.Эрх мэдэл албан ту******л мөнгөний төлөө хүний амь амьдралыг уландаа гишгэж чаддаг арчаагүй амьтад
Зочин · 2013/05/15
Аливаа юм дандаа тэрсэлдэж байдаг нь хорвоонийн жам юм да.Одоо тэр хөгийн ****** араншинтай ************ой ********оос болж хүүхнүүд минь энгийн сайхан эрчүүдээ тийм хөгийн амьтантай битгий зүйрлээрэй дэ ******инь ээ.Манайхан чинь ихээхэн туйлширдаг улсууд шүү.Ер нь бол цэвэр ухамсарын асуудал юм ш дээ.
Зочин · 2013/05/15
Unen l um daa. Er ni ali boloh udaan hij tuhain huniig tolovshtol ni bailgadag neg tiim um heregtei sanagdaj baina. Gehdee ehneesee tiim bga hun ts****daa ch barag ochlogdoh ni yu l bol.
Зочин · 2013/05/14
tsagdaa nar neg muu *****iig halit tsohihod l yal ogdiin bn lee bainga daramtalj zaazuuraar zvssen pi***g sulaldag ergvv muu *****nvvd yum daa
Зочин · 2013/05/14
unen
Зочин · 2013/05/14
unen shuu dee tsagdaad helseneree ulam l ih zanalhiilele osh honzon uusgedeg ... ene buhnees garah arga zam bol humuusin ene doi uhamsarig bagaas n surgaj humuujuuleh l bgan ... iim hertsgii avir gargaad huniig alhaas butsahgui salval **** huuhdin huchindcheed helvel **** ene bugd mongol medegdeed bga n tsoohon medegdeeguin mash olon gaa geher ayumshigtai bn ... evii ydarsan tteii zovson ard ireged iim l niigemd osch bh ch gej de ... ene bol 100 huvi bur 100n huvi tiin buruu t gej osdigoo nerlesen kastium pidjak ulaan zangiagaar gangarsan ideed ideed tsadahgui ureed ureed barahgui ih mongonii ard garsan luivarchidtai tiin ard irged n iim bhaas yahav dee ... TORIINHOON ARD IRGED CHIN UHAMSARIN OlSGOLONGIIN DUND NEG NEGNEE BARIJ IDEJ BN ...