Хоёр дарга чинь буцахдаа та гурвыг ингээд бай гэж захиагүй л байлтай
2014/10/28
Монголын түүхэнд Ардчилсан намынхан анх удаа төрийн гурван өндөрлөгийг барьж байна. Амьдрал сайхан болно, гадны хөрөнгө оруулалт улам нэмэгдэнэ, хүнд суртал, авлига, хээл хахууль байхгүй болно гэж итгээд ард түмэн та нарыг сонгосон.
Яагаад гэвэл амьдрал ядуу байгаагийн гол буруутан нь коммунист угшилтай МАН гэж АН-ынхан байнга сурталчилдаг байв. Одоо харин амлаад байсан тэр сайхан амьдрал хаана байна вэ. Ард түмний амьдрал дээшилсэн үү. Та нар амласнаа хийж чадсан уу. Та нарыг харахад гурван биенээ огцруулах гэж дайн дажин үүсгэсэн хүмүүс л байх юм. Нэг нэг рүүгээ хэрүүлийн алим шидэхээс өөр бүтээсэн зүйл харагдахгүй байна. Хэрүүл, тэмцэлдээ тагнуул, цагдааг оруулж байна. Бүр сүүлдээ хэвийн ажиллаж байгаа утасны компанийг хүртэл татаад оруулчихлаа. Та нарыг дагаад ард түмэн хэд хуваагдан талцчихаад байна. Сүүлийн үед хийж байгаа ажлыг чинь харахад ийм л зүйл анзаарагдаж байгаа. Энэ бүх хэрүүл, тэмцлийн үр дүнд АН байхгүй болох юм биш үү. Ард түмэн чинь та нараас сэтгэл буруулах бус уу. Ингэж намаа баллаж хаячихаад дараа нь юугаараа улс төр хийх гээв. Намгүй болсон хойноо юугаараа бодлого барьж улс орноо хөгжүүлнэ, өөд татна гэж ярих гээд байгаа юм бэ. Та нар нэг намынхан. Үзэл санаа нийлэхгүй байгаа бол тэр хэрүүлээ дотроо ярьж болдоггүй юм уу. Заавал ингэж ард түмнийг талцуулан барин нийгэм рүү цацах хэрэг байна уу даа.
Эцэст нь хэлэхэд саяхан та гурав хоёр хөршийнхөө даргыг ирэхэд өөрсдийнхөө даргыг ирж байгаа юм шиг л хөл алдаад байсан. Эзэнгүй мэт байсан улс замаа засаад, мод суулгаад, талбайгаа угаагаад мөн ч их юм боллоо. Гэнэтхэн эзэнтэй улс шиг л болчихсон. Хөрш орнуудынхаа дарга нарын өмнө энийг ч хийнэ, тэрийг ч бүтээнэ гэж амлаад байсан чинь яалаа. Дараа нь хоёр даргынхаа нүүрийг яаж харах гэсэн юм бэ. Хийнэ, бүтээнэ гэснээ хойш тавиад хэрэлдээд суучихаар хэн бидэнд итгэх билээ. Эсвэл тэр хоёр дарга чинь та гурвыг ингээд хоорондоо хэрэлдээд бай гэж захьсан юм уу. Та нарыг сонгосон, энэ өндөрлөгт гаргасан ард түмний ядуурал хамаагүй юм байж гэж бодъё. Гэтэл хөрш хоёр улсынхаа даргатай эргээд ямар нүүрээр уулзах гээ вэ. Эцсийн дүндээ та нарын хэрүүл тэмцэл ардчиллын үзэл санаа, түүнд итгэж сүүлийн 25 жил зорьж тэмцэж ирсэн сэтгэлийг минь мохоож байгааг та нар ухаарахгүй байна уу.
С.АЛТАНЦЭЦЭГ
Зочин · 2014/10/30
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund,sport pub-d bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluudiig hyamdruulan zarj bna.Uund:ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog-s 180000tog bolloo.Saihan beleg shuu.Utas:95000020,95050020
Зочин · 2014/10/30
BI ARDCHILSAN NAMIIG BUR ANHNAAS NI L DEMJSEN HUN DE . DAANCH TA HED MIN BOLOHGYI YUM . ZASAGT GARAAD CH TER SOROG HUCHIN BOLOOD CH TER ............... UG NI DEMJMEER BAIDAG
Зочин · 2014/10/30
Хоёр дарга чинь буцахдаа та гурвыг ингээд бай гэсэн үүүүүүүүү айн?????онжигдуулах нь дэ та гурав
Зочин · 2014/10/30
Хоёр дарга чинь буцахдаа та гурвыг ингээд бай гэсэн үүүүүүүүү айн???????????
Зочин · 2014/10/30
Монголчууд ардчилсан намд дэндvvих итгэсэндээ дотороо хагаралдаад байх юм энэ чинь л та.нарыг гутаагаад байна Дэндvv олон толгойтой фракцуудаа атгаж нэгтгэж чадахгvй бол дараагийн сонгуулиар баяртай л болох байх шvv Хvмvvсийн итгэл алдарсан байна шvv
Зочин · 2014/10/30
Монголчууд ардчилсан намд дэндvvих итгэсэндээ дотороо хагаралдаад байх юм энэ чинь л та.нарыг гутаагаад байна Дэндvv олон толгойтой фракцуудаа атгаж нэгтгэж чадахгvй бол дараагийн сонгуулиар баяртай л болох байх шvv Хvмvvсийн итгэл алдарсан байна шvv
Зочин · 2014/10/29
Хоёр даргад нь хэлж турсгыг нь л хуулуулахаас...
БАТАА · 2014/10/29
АЛТАНХУЯГ ӨӨРӨӨ ХҮСЭЛТЭЭРЭЭ ОГЦОРВОЛ АН-ЫН НЭР ХҮНД АРАЙ ЖААХАН ДЭЭШЛЭНЭ. ОГЦОРЧИХООД ДАРААГИЙН ЗАСГАА БҮРДҮҮЛЭЭЧ. ЮУНД ТЭГТЛЭЭ АЛБАН ТУШААЛД ШУНААД БАЙГАА ЮМ БЭ.
энхтөр · 2014/10/29
Аав,ээж нь цөхрөнгөө бараад үр хүүхэдээ ухааруулах сургамж хэлж байгаа биш дээ.Нэгэнт зорилготоогоор Монгол улсыг өрийн дарамтанд оруулаж байгаа төрийн удирдлага шүү дээ.
Зочин · 2014/10/29
Тийм ч байх бас үгүй ч байхаа олон жилийн ядуурлыг ганц нам гарч ирээд алга **********лэхтэй адил өөрчилнө гэж байхгүй энэ ядуурлаас гарах гарцаа олж төслөө боловсруулж, хуулиа өөрчилж, ажилаа хийж явах замаа тодоройлж байх үр дүн нь магадгүй 10-с дээш жилийн дараа гарч ирнэ. урьд эрх барьж юу ч хийлгүй энд авч ирсэн хүмүүс сайн ****** ч юм хийж байгаа хүнд битгий дарамт болооч ээ? өөрсдөө хийж чадахгүй мөртлөө чадан ядан хийж байгаа хүмүүст битгий гай бол зүгээр л дэмжээд яваад үз дараа нь гарах амжилт алдаа оноог хамтдаа л үүрнэ. Ял гавъяа 2 оо зэрэг үүрч сурцгаая тэгвэл улс орон хөгжинө. Би хувьдаа нам бус гэхдээ ардчилсан нам дотооддоо ямар олон сайн лидэрүүдтэй ямар их ардчилалтай олон ургалч үзэлтэй алдсан ч оносон ч зоримог шийдэмгий шийдлүүд гаргаж бас хамрахдаа хамтарч хагаралдахдаа хагаралдаж зөв буруу ч асуудлаа шийдэхийн төлөө хийчээж ажиллаж байгаа та нарт иргэн хүний хувьд талархаж байна. Та бүхний энэ дотоод ардчилалтай бас тэмцэлтэй байгаа байдал чинь та нарыг хурцалж сэтгүүлж бас бүтээж босгож байгаа үргэлж шинийг эрэлхийлж байгаа энэ байдлын чинь бас амьд байгаа бас ардчилалтай байгаагийн чинь нууц энд л байгаа юм. МАН болонМАХН-с ондоо гажиг байгаад чинь би баярладаг шүү.