Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлээс “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг угтан дэлхийн эрүүл мэндийн өдөр болон дасгал хөдөлгөөнийг дэмжих өдрийг сурталчлах иргэдэд таниулах зорилгоор 3 хэсэг болон үйл ажиллагаа явуулав. Эрүүл мэндийн нэгдэл болон Салбар амбулатори, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран амжилттай зохион байгууллаа. Үүнд:

Төвийн хэсэг- ХУЭМН-ийн урд талбайд Поликлиник, хэвтэн эмчлүүлэх тасаг, 1, 2, 3, 11, 15-р хорооны ӨЭМТөвүүдээр үйлчлүүлэгчдэд.

Өдөрлөгийн үйл ажиллагааг ХУЭМН-ийн дарга Т.Пүрэвчулуун нээж үг хэллээ. “Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр”-ийг болон уриаг сурталчилан таниулах, “Дасгал хөдөлгөөнийг дэмжих өдөр”-г сурталчлах, ЭМЯ-ны “Бүтээлч-12” ажлын талаар иргэдэд танилцуулан 38 эмч, эмнэлгийн ажилчид оролцож. 41-р цэцэрлэгийн 20 хүүхэд, 1, 2, 3, 6-р хорооны 10 ахмад настнууд дасгал хөдөлгөөн хийж оролцлоо. Өдөрлөгийн үеэр ХУЭМН-ээр үйлчлүүлж буй 50 гаруй үйлчлүүлэгчид сурталчилгааны материалыг тараалаа.

Яармагийн хэсэг- Салбар Амбулаторын урд талбайд амбулатори болон 4,5,6,7,8-р хорооны ӨЭМТөвүүдээр үйлчлүүлэгч.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд ХУЭМН-ийн чанарын албаны дарга М.Должинжав, Өрхийн менежер Л.Гүнсэн нар өдөрлөгийг нээж үг хэлсэн. Нийт 30 эмч, сувилагч нар “Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр”-ийг болон уриаг сурталчилан таниулах, ЭМЯ-ны “Бүтээлч-12” ажлын талаар иргэдэд танилцуулах, Хөдөлгөөн-эрүүл мэнд, Эмийн зохистой хэрэглээ, Цусны даралт ихсэлт, Гараа зөв угаацгаая, Зөв зохистой хоооллолт, Сүрьеэ эдгэрдэг өвчин, Хачигт халдвараас сэргийлье зэрэг сэдвүүдээр сурталчилгаа хийж материал тараасан. ХУД-ийн 12, 145-р цэцэрлэгийн 20 хүүхдүүд дасгал хөдөлгөөн хийж оролцлоо.

alt 

Био-Нисэхийн хэсэг- “Энх-Буянт Манал” ӨЭМТөвийн урд талбайд 9, 10, 12, 16-р хорооны ӨЭМТөвүүдээр үйлчлүүлэгчдэд.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд ХУЭМН-ийн НЭМОрлогч дарга Ш.Уранчимэг, Дотоод хяналт, НЭМТасгийн эрхлэгч Ч.Баяраа нар өдөрлөгийг нээж үг хэлсэн.

Дэлхийн эрүүл мэндийн өдөр болон дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаар сурталчилгаа явуулж , үзлэг хийж, тараах материал тараах ажлыг зохион байгууллаа. Мөн 9, 10, 12, 16-р хорооны ӨЭМТөвийн хорооны 21 эмч, сувилагч нар ажлын байрны дасгал, 134-р цэцэрлэгийн 20 хүүхэд, 16-р хорооны сайн дурын идэвхтэнгүүд, 10-р хорооны нийт 10 ахмад настангууд дасгал хөдөлгөөнийг хийж оролцлоо.

Өдөрлөгийн үеэр “Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр”-ийг болон уриаг сурталчилан таниулах, ЭМЯ-ны “Бүтээлч-12” ажлын талаар иргэдэд танилцуулах, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг таниулах, үзүүлэх сургалт, тараах материалыг тараасан. Мөн өдөрлөгт оролцсон 34 иргэдэд цусны даралт, 26 хүнд өндөр жин үзэж, эмийн зохистой хэрэглээ, гараа зөв угаах, жирэмсэн эхчүүдэд зөвлөгөө өгч, тараах материал тараав.

Уг өдөрлөгт нийт "Хачигт халдвараас сэргийлье" сурталчилгааны материалыг 126 хүнд, ЭМЯ-ны "Бүтээлч 12 ажил" 98, дасгал хөдөлгөөний гарын авлага 100 гаруй хүнд тараасан. Дасгал хөдөлгөөнийг сурталчилсан үзүүлэх тоглолтонд 60 хүүхэд, 20 ахмад настан, 42 эмч, эмнэлгийн ажилчид оролцсон. Уг өдөрлөгийн 3 бүсийн үйл ажиллагаанд нийт 250 гаруй үйлчлүүлэгч, 89 эмч, эрүүл мэндийн ажилнууд оролцлоо.