“Сум” Дашзэвэг ба “Нум” Бат-Үүл” “
2014/10/29
Ардчиллын алтан хараацайнууд Ардын намын төлөө зүтгэж, анхнаасаа ардчилсан төрийн төлөө явж байсан улстөрчид Ардын намынхныхаа халаасанд орохыг хоёрдахь удаагаа үзэх гэж байна.
Нэг бодлын гоё ч юм шиг. Хиймэл баг хуу татагдаж, хэн нь хэн бэ гэдгээ нэг ёсондоо харуулаад ч байгаа юм шиг санагдах болжээ.
Нам яах гэж байгуулагддаг вэ гэсэн энгийн асуултад эдүгээ найм болоод наян настны аль аль нь огтхон ч түгдрэлгүй хариулах байх. Төр барих гэж тэр шүү дээ. Эцсийн эцэст сонгуульд ялах гэж. Сонгууль нь хүний цус урсдаггүй л болохоос ялалт байгуулахын төлөө хийж буй дайн юм. Дайн учраас “Сонгуулийн штаб” гэж байгуулагддаг. Яг дайны үеийн цэрэг арми шиг штабтай болдог. Сонгуулийн маргаашаас энэ дайн дуусдаг тул штаб татан буугддаг.
Аливаа дайнд маш сайн жанжин байхгүй бол ялалт байгуулна гэж гонж л доо. Дэлхийн II дайны үед дэлхийн I дайны үеийн жанжнууд эхлээд орсон чинь оросууд бараг бүх фронт дээр ялагдал хүлээж байв. Нөгөөдүүл нь иргэний дайныхаа үеийн тактикаар Германы моторжуулсан армийн эсрэг сэлмээ барин морьтой дайрч ороод байсан хэрэг. Ингээд орчин үеийн жанжнууд хэрэгтэй болжээ гэж үзсэн учир Жуков, Василевский, Шапошников, Рокосовсский нар гарч иржээ. Тэгээд дэлхийн дайныг тэд нугалж, нацистуудыг үүрэнд нь тэд нугасласан түүхтэй.
Намын тэмцэл үүнтэй тун төстэй. Маш сайн удирдагч, менежер, дарга сонгуулийн штабыг удирдан зохион байгуулж байж ялалтад хүрдэг. АН-д С.Зориг, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гээд улстөрийн тэмцэлд хат сууж, ах намыйнхаа аль муу арга бүхнийг сайтар мэддэг болсон удирдагч, менежерүүд олон бий. Ирээдүйтэй залуучууд ч бий. Тэд нөгөө бөхийнхөө арга мэхийг маш сайн мэддэг учир улс орноо хөгжүүлэх бодлогынхоо төлөө тулалдаанд муугүй ялалт байгуулдаг. Харин үүнийг нь унагаадаг увайгүй юмнууд бий.
Намуудын тэмцлийн гол утга учир гэвэл нэг нь ялаад бодлогоо хэрэгжүүлэх гэж зүтгэнэ. Ялагдсан нь нөгөөгийнхөө хийсэн бүтээсэн бүхнийг эсэргүүцэж сонгуулийн оноо цуглуулах явдалд нь хориг тээг тавина. Жам юм даа. Тийм учраас хэн хэнийг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдаг.
Тэмцэл учраас энд бас хөөрхөн тулаанууд өрнөнө өө. Заримдаа энэ тулаан нь улс орноо түймэрдчих хэмжээнд очих явдал байдаг. Тэмцэл учраас тагнуул туршуул, элдэв хорлон сүйтгэгч ч тасрахгүй.
1996 онд Ху намынхны хорлол гэхээсээ илүү өөрийнхөө хорлогчдод АН-ынхан өртөж, нэг хэсэгтээ л нэр хүндээ алдсан. Дөрвөн ч Засгийн газрын нүүр үзэж, дөрвөн нөхрөө шорон руу үдэж байлаа. Одоо гурав нь амьд байна. Нэг нь амьдаар барах уу энэ засгийнхаа эсрэг элдэв юм яриад, хотын даргатай дөрөө харшиж явна лээ. Шоронгоо мартаж л дээ.
Энэ үед “Сум” Дашзэвэг гэж нэг сайн эр тодорсон юм. Тэрбээр М.Энхсайханаар эхэлж, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралтаар дамжаад Р.Амаржаргалаар дуусах төрийн их хямралын эх суурийг ерөнхийд нь тавьсан гэж хэлж болно. Ялангуяа нөхдүүдээ шорон руу явуулах, 2000 оны сонгуульд “үсгүй хусуулах” зэрэгт онцгой үүрэг гүйцэтгэсэн АН-ын хорлон сүйтгэгч. Одоо хаана салгалж явдагийг бүү мэд.
Эдүгээ ардчиллын загалмайлсан эцгүүдийн нэг Э.Бат-Үүл яг “Сум” Дашзэвэг шиг болж байна. Тэрбээр намынхныхаа зүг нум эвшээлгэн зай завсаргүй сум тавьж эхлэв. Ингэснээр тэр ганц Алтанхуягаас хонзонгооо авч, хорсолоо тайлах гээд байгаа юм биш. Эцсийн эцэст “Сум” Дашзаваг шиг намаа хорлоно.
Тэгээд 2016 оны сонгуульд “үсгүй хусуулна”. МАН гарч ирээд баахан нөхдийг нь шорон руу илгээнэ. Үүний төлөө АН өнгөрсөн хугацаанд сайн муугаараа дуудуулж, үүний төлөө энэ нам оршин тогтнож, үүний төлөө олонхийн итгэлийг авч, үүний төлөө сонгуульд “байлдсан” юм уу, “Нум” Бат-Үүлээ гэмээр байна.
Х.Халиун
Зочин · 2014/10/30
an delbe vserlee hahaha
Зочин · 2014/10/30
an delbe vserlee hahaha
Зочин · 2014/10/30
an delbe vserlee hahaha
Зочин · 2014/10/30
batvvl bolie hervvlch amitan shde odoo yamar shoy vzvvleh geed bna
Зочин · 2014/10/30
batvvl bolie hervvlch amitan shde odoo yamar shoy vzvvleh geed bna
Зочин · 2014/10/30
batvvl bolie hervvlch amitan shde odoo yamar shoy vzvvleh geed bna
Зочин · 2014/10/30
утгагүй балай юм бичсэн байна.
Зочин · 2014/10/30
xoxino asjlaa xiij chadahgvi ard tvmnee elgeer ni xebtvvlsen etsest ni dotroosoo uyalzarch bna buruugaa oorsdoosoo hai
Зочин · 2014/10/30
Tulburtui medee baina. Ih l mungu urj bna Altan huyg, suuadaldaa uldeh gej...
Зочин · 2014/10/30
МАН-г ялах нь Ан-ын эцсийн зорилго биш байлтай.АН- ын дүрмэнд Моншгол Улсыг хөгжүүлэх л гэж нэг утгатай байгаа. үүнийг хаалтын гэрээний сэтгүүлч юу гаа ч мэдэх вэ ?.Улс гүррэн минь Эдийн засгийн хувьд элгээрээ хэвтлээ шүү дээ.
Зочин · 2014/10/30
Өнөөдөр АХА-ын 3-р тойргийн тэмцээн 15:00 цагаас болно. Ялагч авто машиндаа утас тогтооч хожих тул та амжиж оролцоорой www.axa.mn
Зочин · 2014/10/30
kazinogiin zagalmailsan etseg Battulgatai duruu harshuulj uvaa biz dee.