Дуулиант хэрэг: Хэн нь үл мэдэгдэх цогцосын эзнийг тогтоосон нь
2013/05/16
1985 оны тавдугаар сарын нэгний буюу тэр үеийн "Майн нэгний" баярын өдөр Даланзадгад хотоос зүүн тийш долоон км-ийн зайд хөдөө хээр талд 10 орчим насны бүрэн хувцастайгаа хүүхдийн цогцос байсныг малд явж байсан хүн үзэж цагдаад мэдэгдсэн байна.
Дуудлагын дагуу эрүүгийн албаны ахлах төлөөлөгч хошууч С.Батсүх, ахлах мөрдөн байцаагч ахлах дэслэгч Н.Андрей, хүүхдийн төлөөлөгч А.Авирмэд нар газар дээр нь очиж анхны үзлэг хийхэд нас барсан хүүхдийн цогцос нь хөдөө хээр олон хоног, cap болж, нүүрний арьс, ам, нүд, хамар нь хатаж өөрчлөгдөн тодорхой танихын аргагүй болсон.
Өвлийн пальто, гутал, малгайтай, өрөөсөн мөрний үе нь мултарсан байв. Энэ хэний хүүхэд болохыг аймгийн хэмжээнд эрэн сурвалжлахад хэд , хэдэн сэжиг таамаг гарсан боловч нотлогдоогүй учир улсын хэмжээнд цагдаагийн байгуулагуудад мэдэгдэж,эрэн сурвалжлуулаад олдсонгүй.
Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрэн сурвалжлах хэлтсээр дамжуулан МАХН-ын төв хэвлэл "Тоншуул" сэтгүүлээр зарлуулсанд янз бүрийн аймаг, хотоос алга болсон хэд хэдэн хүүхдийн сураг гарлаа.
Уг хүүхдийн цогцосны ерөнхий төрхөөр нь зургийг нь сэргээн зуруулж,сургууль, эцэг, эхчүүдтэй нь уулзаж, их эрэл хийсний эцэст өмссөн хувцасыг нь авч явж үзүүлж, таниулснаар энэ цогцосны эзнийг олж тогтоож чадсан юм.
Улаанбаатар хотын 16-р дунд сургуулийн 2г ангийн сурагч Б.Бат-Амгалан 1984 оны 12 сарын 16-нд гэрээсээ оргон гарч, Архангай аймагт байдаг өвөө, эмээ дээрээ очих гэж замын машинд суухдаа андуурч Өмнөговь явах машины ачаан дор орж нуугдснаас өвлийн хүйтэнд осгож бээрээд донсолгоонд шидэгдэн унасан.
Унахдаа мөрөө мулталсан, өлдөж, цангаж, бээрснээс хол явж чадаагүй, машины замаас зайлж яваад амь алдсан учир хүн үзэж ололгүй олон cap болсон байна гэж тогтоосон байна.
Эзэнгүй цогцосыг олдсон даруйд нь мэрэгжлийн хүний туслалцаатайгаар сэргээн засварлаж,зураг төрхийг нь тогтоосон түүн дээрээ түшиглэн тасралтгүй эрэн сурвалжилсны үр дүнд хэрэг гарснаас хойш гурван жил дөрвөн cap болсны дараа илрүүлсэн нь тэр үеийн засаг төрөөс хүүхдийн төлөө ямар их анхаарал тавьж байсны илрэл юм.
Эх сурвалж: "Монгол говь" сонин
Louboutin France · 2014/06/03
While I will typically recognize, in this instance is actually instead little. Furthermore, Wikipedia has appear an extended techniques as it seemed to be bashed to get permitting people for you to edit content, there are numerous clubs connected with moderators this the path as well as resolve the many errors standard people help to make while adding/editing a new wiki content.[url=http://www.breistroffer.com/Photos/louboutin-france/]Louboutin France[/url]
Ruiffsemi · 2013/06/18
Touche. Solid points. Sustain the amazing effort. < a href=http://lowestcarinsurancequote.com/>best car insurance rates
Ruiffsemi · 2013/06/14
Great delivery. Great discussions. Continue the good work. < a href=http://kany.ir/social/blogs/user/MayaDBD>Cheap Car Insurance
Зочин · 2013/05/16
/цогцосны эзнийг олж тогтоож чадсан юм./ ene hesegiig yg yu gj oilgohiin be ain. nohoi uhtsiimuu h****ain *****s d yum bichihiimaa