Монгол улсад гарч буй гэмт хэргийн тоо буурахгүй өсөх хандлагатай байна. Ажилгүйчүүдийн эгнээ хүрээгээ тэлсээр байгаа нь гэмт хэрэгт  холбогдох нөхцөл болж өгч байж ч бас болох. Өнгөрсөн 10 сард Улсын хэмжээнд 22476 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1286 хэрэг буюу 6.1 хувиар өссөн. 

Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (887), бусдын бие махбодид гэмтэл учруулах (553) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв. Сэжигтэн нь тодорхойгүй байсан 10380 хэргийн 5917 буюу 57.0 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 3.2 пункт, нийслэлийн хэмжээнд 1.6 пунктээр нэмэгджээ.

Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2014 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеийнхээс 2.6 хувь, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 4.8 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 3.5 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 12.9 хувиар нэмэгдсэн байна. 18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэргийн тоо улсын дунджаар 2014 оны эхний 10 сард 117 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 буюу 3.5 хувиар нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 8831 хүн гэмтэж, 923 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 943 буюу 12.0 хувь, нас барсан хүний тоо 106 буюу 13.0 хувиар нэмэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2014 оны эхний 10 сард 76.9 тэрбум төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 28.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 57.2 тэрбум төг буюу 42.7 хувь, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 58.8 тэрбум төг буюу 67.4 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2014 оны эхний 10 сард 76.9 тэрбум төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 28.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 57.2 тэрбум төг буюу 42.7 хувь, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 58.8 тэрбум төг буюу 67.4 хувиар буурсан байна.  

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо 2014 оны эхний 10 сард 22204 болж, 1293 буюу 5.8 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 8854 буюу 39.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд 2014 оны эхний 10 сард 100.6 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 14.5 мян.хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 15 буюу 0.01 хувь, баривчлагдсан хүний тоо 681 буюу 4.9 хувиар нэмэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 619 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 302 хэрэг буюу 95.3 хувиар нэмэгдсэн байна. Малын хулгайн 1145 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 49 хэрэг буюу 4.5 хувиар нэмэгджээ.

Ийнхүү улсын хэмжээнд гарч буй гэмт хэргийн тоо буурахгүй байгаа нь ажилгүй, орлогогүй байгаа нь эл гэмт хэргийг тоог өсгөөд байна уу гэх хар төрж буйг нуугаад яахав. 

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2014 оны 10 дугаар сарын эцэст 48.2 мянгаас 26.7 мянга нь эмэгтэйчүүд байна. Өмнөх 9 сард 47.6 мянга болсны 26.1 мянга нь эмэгтэйчүүд эзэлж байжээ. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 34.2 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.2 мян.хүн буюу 13.3 хувиар буурч, өмнөх сарынхаас 315 хүн буюу 0.9 хувиар өсчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 19.1 мянга буюу 55.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.1 пунктээр өсчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2014 оны эхний 10 сард ажилгүй 84.2 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 22.8 мян.иргэн ажилд зуучлагдан орж, 92.7 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.0 хувийг магистр, доктор, 37.2 хувийг дипломын болон бакалаврын, 6.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 6.0 хувийг техникийн болон мэргэжлийн, 40.6 хувийг бүрэн дунд, 6.0 хувийг суурь, 1.8 хувийг бага боловсролтой, 0.8 хувийг боловсролгүй иргэд эзэлж байгаа аж.  Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 23.7 мянга буюу 69.2 хувь нь 15-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Улаанбаатар хот болон Увс, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл, Төв, Булган, Орхон, Дорноговь, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.5- 11.9 пунктээр илүү байна гэж үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. 

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед албан байгууллага, аж ахуй нэгжүүд боловсон хүчин дээрээ нэмж хүн ажилд авахгүй байгаа нь бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хямралтай байгаа энэ үед үндсэн ажилчдын ачааллыг  нэмэгдүүлж шинэ ажлын байр гаргаж илүү зардал гарахгүй байгаа гэсэн үг. 

Х.Даваа