…Эдийн засгийн гэмт хэргийн цар хүрээ улам л өргөжөөд арга нь нарийсаад байдаг. Гэтэл хэргийг мөрдөж илрүүлдэг цагдаагийнхан яг байрандаа зогсчихсон.

Энгийнээр бодоход гэмт хэрэг үйлдэгч нь банкны захирал эсвэл татварын нарийн мэргэжилтэн байх жишээтэй. Тэд эдийн засгийн мэдлэг сайтай, хумсалсан мөнгөө хаашаа, ямар аргаар зувчуулж булхайгаа нуухаа мэддэг өндөр боловсролтой “хулгайчид”. Манай хууль хяналтынханд тэдний хэмжээнд хүрэх мэдлэг боловсрол байдаг ч юм уу бүү мэд. Ядаж л гадаадад боловсрол эзэмшсэн нь хэд байдаг юм бол. Ингээд харахаар манайд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай бэлтгэгдсэн мэргэжилтнүүд ус агаар шиг хэрэгтэй болчихоод байна…


УЛСТӨРЧДИЙН УРАЛЦААН


Морь, нохой мэт зүтгэнэ гэдгээ тангараглаж төрийн албанд орсон хүмүүс төсвийн мөнгө рүү өлөн чоно шиг дайрч, ах дүү, найз нөхдөөрөө нийлэн найрлаж байсныг шил шилээ даран илэрсэн цагаан захтнуудын хэрэг бэлхнээ илчлэв. Эндээс л Монголын төр түшигчдийн өдүүлдэг санхүүгийн гэмт хэрэг эх орноосоо хальж хилийн дээс давсан нь харагдлаа. Хэрэгт холбогдогсод нь ихэвчлэн улс төртэй ямар нэг сэжмээр холбогдсон “томчууд” байх юм. Хуулийн байгууллагад шалгаг- даж байгаа цагаан захтнуудын хэргийг өнгөрсөн жил гэнэт илрүүлсэн гэвэл өрөөсгөл. Ийнхүү нийтэд зарлахын өмнө нэлээд хугацаанд шалгасан байж таараа. Хамгийн гол нь тохироо бүрдсэн үед эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг нь нууц биш. Манай хууль хяналтын байгууллагын боловсон хүчний нөөц боломж ийм төрлийн нарийн зохион байгуулалттай хэргийг илрүүлэхэд хүчин мөхөсдөж байна гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Харин ч эсрэгээрээ өнгөрсөн жилээс жараахайтай хөөцөлдөхөө болиод тул барьдаг боллоо гэж өмгөөлөх нэгэн ч бий л байх. Гэхдээ тэр тул загасыг барихад хууль хяналтынхны ур чадвараас илүүтэй улстөрчдийн “шипи” хамгийн их тусалдаг аж. Өөрөөр хэлбэл улстөрчид албан тушаалаараа түрий барьж нэгнийгээ ангуучлуулдаг гэсэн үг. Үнэндээ хэн, хаана ямар бантан хутгаж явааг цагдаа, мөрдөн, эрүүгийнхнээс илүү сайн мэдэх хүмүүс нь улстөрчид. Тиймээс дотроо жаахан түнжин хагарвал нөгөөдхийнхөө хамаг булхайг дэлгэчих гээд байдаг бололтой. Үүнийг одоогийн УМБГ, ЭЦГ, АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдээс тод харж болно. Олонхи нь өмнөх Засгийн газрын үед өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд шүү дээ. Иргэдийн татварын мөнгийг хумсалсан этгээдүүд л нэг нэгээрээ баригдаж байвал улстөрчид хоорондоо хөлөө жийлцэнэ үү, атийна уу маньд ямар хамаа байна. Харин манай хууль хяналтынхан засгийн эрх авсан намынх нь захиалгаар хөдөлдөг утсан хүүхэлдэй болчихгүй байхын тулд хичээгээсэй.

ЦАГДААД ЦАГААН ЗАХТНУУДЫГ МӨРДӨХ ЧАДВАР БАЙНА УУ

Эдийн засгийн гэмт хэргийн цар хүрээ улам л өргөжөөд арга нь нарийсаад байдаг. Гэтэл хэргийг мөрдөж илрүүлдэг цагдаагийнхан яг байрандаа зогсчихсон. Энгийнээр бодоход гэмт хэрэг үйлдэгч нь банкны захирал эсвэл татварын нарийн мэргэжилтэн байх жишээтэй. Тэд эдийн засгийн мэдлэг сайтай, хумсалсан мөнгөө хаашаа, ямар аргаар зувчуулж булхайгаа нуухаа мэддэг өндөр боловсролтой “хулгайчид”. Манай хууль хяналтынханд тэдний хэмжээнд хүрэх мэдлэг боловсрол байдаг ч юм уу бүү мэд. Ядаж л гадаадад боловсрол эзэмшсэн нь хэд байдаг юм бол. Ингээд харахаар манайд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай бэлтгэгдсэн мэргэжилтнүүд ус агаар шиг хэрэгтэй болчихоод байна. Уг нь удахгүй шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх “Мөрдөх алба” гээчийг бий болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа л даа. Үүнийгээ одоогийн цагдаа, хүчний байгууллагын алба хаагч, техник тоног төхөөрөмжийн нөөцөөр мөнгө угаах, хүний наймаа, мансууруулах бодисын хил дамнасан худал даа, экологийн эсрэг гэмт хэргүүдтэй тэмцэх бо ломжгүй учраас зайлшгүй “Мөрдөх алба” байгуулах шаардлагатай гэж тайлбарлаж байгаа. Олон хүн түүнтэй санал нийлэх байх. Гартаа гав бороохойноос өөр зэвсэггүй цагдаа нар цагаан захтнуудтай тэмцэнэ гэвэл наанадаж эдийн засгийн мэдлэгээ сайжруулах шаардлага гарна. Олон улсад томоохон хэргүүдийг мөрддөг тустай албатай байдаг юм билээ. Ингэж бие даасан албатай байх нь улс төрчдийн нөлөөллийг багасгадаг гэж үздэг аж. Америкт гэхэд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцдэг Хөрөнгийн зах зээл ба аюулгүй байдлын комисс, Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын комисс, Хүнс ба эмийн асуудал эрхэлсэн байгууллага, Холбооны асуудал эрхэлсэн байгууллага зэрэг олон газар бие даасан, хараат бус идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бэлээхэн туршлага байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ЮУ ВЭ

Эдийн засгийн гэмт хэргийг дотор нь “Whitecollar crime” буюу цагаан захтнуудын гэмт хэрэг , “Blue-collar crime” –буюу цэнхэр захтнуудын гэмт хэрэг гэж хоёр ангилдаг. Цагаан захтнуудын гэмт хэрэгт мөнгө угаах, татвараас зайлсхийх, хээл хахууль өгөх, их хэмжээний хөрөнгө шам шиг- дуулах, зохиогчийн эрхийг хууль бусаар ашиглах, баримт бичгийг хуурамчаар ашиглах, хөрөнгийн зах зээл, үнэт цаасны залилан зэрэг хэргүүд хамаардаг. Харин цэнхэр захтнуудын гэмт хэрэгт орон байрны хулгай, галдан шатаах, соёлын эд зүйл сийг сүйтгэх, булаалт, зэвсэглэсэн дайралт зэрэг багтдаг аж. Цагаан захтны хэрэгт ихэвчлэн эрх мэдэлтнүүд орооцолддог учраас илрүүлэхэд хүнд рэлтэй байдаг. Түүнчлэн цагаан захтнуудын үйлд дэг гэмт хэргийн балгаар хувь хүн, аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулаад зогсохгүй дотоодын эдийн засгийг ч далбилзуулах сөрөг нө- лөөтэй байна. Тухайн байгууллагын удирдлага нь эрүүгийн хэрэгт холбогдсоноос болж ажиллаж байсан газрынх нь нэр хүнд унаж, ашиг орлого буурдаг. МИАТ компанийн экс удирдлагууд эрүүгийн хэрэгт татагдсан нь тус компаниар үйлчлүүлэгчийн тоо буурахад нөлөөлсөн хэмээн одоогийн удирдлага учирлан ярьсан нь үүний тод жишээ бололтой. Манай цагдаагийнхан цэнхэр захтны хэрэгтэй чадах чинээгээрээ тэмцэж байгаа нь үнэн. Харин цагаан захтнуудтай тэмцэж байна уу, тэдний нөлөөнд автаж байна уу гэдэг нь асуудал хэвээрээ байгаа. Удахгүй цагаан, цэнхэр, АН , МАН  гэж алагчлахгүй гэмт хэргийг илрүүлдэг болно гэж найдаж суухаас өөр сонголт алга.