АН-ын дотоор зөрчил улам л ярвигтай болж эхэллээ. Энэ нь мэдээж АН-ын дарга Н.Алтанхуягаас хамаарч байгаа юм. 

Тэрбээр Засгийн газрын тэргүүний суудлаасаа буучихаад харин одоо намын даргын үүрэгт ажлаа өгөхгүй хэмээн зүтгэсэн нь АН-ыг ангалын ирмэгт хүрээд байгаа гэхэд болно.  АН шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчээ фракцийн бус намын байр сууринаас шийдвэр гаргасан гэх боловч өнөөдрийн хувьд АН-ын фракциуд дунд жинхэнэ тулаан өрнөж байна.  Өнөөдөр 17:00 цагаас АН ҮЗХ-ны хуралдаанаа хийнэ.  Үүгээр Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд тодрох юм.  УИХ-дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын нэрийг дэвшүүлээд байгаа. Харин үүнийг нь намын хяналтын хороо нь дүрмийн бус гэж үзэж мэдэгдэл хийсэн. Энэ нь Р.Амаржаргалыг дэмжихгүй гэж мэдэгдсэн Н.Алтанхуягийн явуулга гэдгийг хэн хүнгүй мэднэ.  Гэхдээ саяхан хуралдсан АН-ын ҮЗХ-ны тогтоолыг хурал даргалагч Э.Бат-Үүл, Б.Баттулга нар зассан нь тодорхой болсон.

  Ийнхүү АН-ын дотоод тэмцэл ийм дээрээ тулж дайтсаар байна.  Түүнчлэн өнөөдөр АН-ын даргын тамга тэмдэгийг хэн гардах уу гэдэг чухал асуудал тулгараад байгаа юм.  Уг нь АН-ын дүрмийн дагуу намын дарга  нь Ерөнхий сайдад нэр дэвших учиртай.  Гэтэл АН-н бүлэг, бусад фракциуд энэхүү дүрмээ зөрчиж Р.Амаржаргалыг гаргаж ирсэн.  Мөн Н.Алтанхуяг Засгийн газрын тэргүүний суудлаасаа буух дахиудаа “АН-ын дарга заавал Ерөнхий сайд болох албагүй” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж байв.  Энэ нь би намын даргын үүрэгт ажлаа цааш үргэлжлүүлнэ гэх санаа байлаа.  Гэтэл үүнийг АН-ын бусад гишүүд дэмжсэнгүй.  Тиймээс “Шонхор”фракцийн тэргүүн З.Энхболд АН-ын даргад нэр дэвшихээ зарласан.  Энэ нь Н.Алтанхуягийг томоохон өрсөлдөгч гэж олон хүмүүс харж байгаа юм.  Гэтэл үүнийг зөвхөн ҮЗХ хагалах учраас бас осолтой.  Учир нь ҮЗХ-ны нийт 228 гишүүнээс 80 орчим нь “Алтангадас” угшилтай.   Тэд ҮЗХ-ны хурал дээр үргэлж олонхи болсоор ирсэн хүчирхэг зохион байгуулалттай фракц гэгддэг.  Нөгөө талаар өнөөдрийн тоглолт “Алтангадас” Н.Алтанхуяг ба бусад фракциуд гэсэн зарчмаар явагдана.  Тэгэхээр байдал улам хүндэрч магадгүй болоод байгаа юм.  Харин тэгэхээр Н.Алтанхуяг тэргүүтнүүд өмнөх ҮЗХ-ны хурлаар хэн ямар санал өгсөн гэдгийг тооцоолж, хор найруулсан сурагтай.  Нэг ёсондоо Н.Алтанхуягийг АН-ын дарга хэвээр үлдээх тохироогоо хийчихсэн гэнэ.  Тэгэхээр Н.Алтанхуягийн халаасанд АН-ын даргын тамга тэмдэг хэвээр үлдэх магадлал бий гэдгийг эх сурвалжууд хэлж байна.  Юутай өнөөдрийн АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар энэ асуудлыг хагалах болов уу.  Гэхдээ хэн намын дарга болох, Р.Амаржаргал ҮЗХ-ны гишүүдийн олонхийн саналыг хүлээж чадах уу гээд олон асуудал хүлээгдэж байна.  

 

Д.Анар