Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярыг өршөөж магадгүй гэнэ. Гэхдээ ингэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж өргөдөл бичих ёстой гэнэ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-ны өглөө 06:40 цагийн үед АТГ-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрийнх нь үүдийг эвдлэн орж баривчлан, бор оймсыг нь гозолзуулан баривчилсан билээ. Тэрбээр баривчлагдсаныхаа дараа 11 хоног хуурай өлсгөлөн зарласан бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл Н.Энхбаярын бие сайнгүй байгаа. Одоо ч тэрбээр Сайд нарын гэгддэг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт өнгөрсөн оны наймдугаар сарын 2-нд нийслэлийн Сүхбаатар дүүр¬гийн шүүхээс “Н.Энхбаярыг дангаараа болон бусадтай бүлэг¬лэн албан тушаа¬лын байдлыг урвуулан ашиг¬лаж бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан, мөн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохи¬рол учруулсан” хэмээн үзэж дөрвөн жилээр хорих ял оноосон юм. Харин үүнийг нь Улсын дээд шүүх хянан хэлэлцээд Н.Энхбаяр нь Япон улсын Буддын шашны Агоншү шашны бай¬гуул¬ла¬гаас ирүүлсэн телевизийн тоног төхөөрөмжийг завшсан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуу¬лан ашиглаж, Ж.Мягмаржаргалтай хамтран "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д онц их хэмжээний хохирол учруул¬сан гэх үйлдлүүдийг шалгасан хэдий ч хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуу¬лийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнд анхан шатны шүүхээс оноосон дөрвөн жилийн ялыг 2.6 жил болгон хөнгөлсөн юм.

Хэдийгээр Улсын дээд шүүх түүний ялыг хөнгөлсөн ч Н.Энхбаяр болон түүний гэр бүл, намын нөхөд нь түүнийг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, хилсээр ял сонссон хэмээн үзэж байгаа. Нөгөө талаар МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа төдийгүй, түүнийг гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай хэмээсэн байна. Тиймээс Н.Энхбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөн¬хий газар, Улсын Ерөнхий прокуро¬рын газар, Эрүүл мэндийн яаманд хандаж хүсэлтээ хүргүүлжээ. Тэрбээр “Миний бие өн¬гөр¬сөн жи¬лийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэр¬гэжлийн эмч нарын комиссын зүгээс ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж намайг эрүүл мэндийн шалт¬гаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн миний биеийг мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг хар¬галзан үзэхийг хүсч байна” гэсэн байлаа. Гэвч Шүүхийн шийдвэр гүй¬цэтгэх ерөн¬хий газар, Улсын Ерөнхий прокурорын газар түүнд нааштай хариу ирүүлээгүй байна.

Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлж байгаагаар амь нас нь хутганы ирэн дээр байгаа Н.Энхбаяр буруу газраа хүсэлт гаргасан бололтой. Тэрбээр шууд л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт гаргах хэрэгтэй байж. Хэрэв Н.Энхбаяр өөрөө хүсэлтээ ирүүлбэл түүнийг өршөөх талаар бодож үзнэ гэдгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ илэрхийлсэн юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу