Үндсэн хуулийн цэц хуралдана
2014/12/01
Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж “... 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд, аймаг, нийслэлийн шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан тойргийн журмаар, мөн хуулийн 2 дугаар зүйлд, дүүргийн шүүхийг дүүрэг дундын шүүх болгон байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тус тус тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно...” хэмээх заалтыг зөрчиж байна...” гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн билээ.
Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээд байна.
Тус маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болох юм байна.